Халуун цэг: Туркк
Т.Эрдоган: Бослогод оролцогчдыг хатуу шийтгэх болно
Туркийн албан ёсны Ерөнхийлөгч Таийп Эрдоганы суусан онгоц Стамбулын Ататюркийн онгоцны буудалд газардсан хэмээн туркийн хэвлэл мэдээлснийг ОХУ-ын РТ агентлаг эш татан мэдээллээ. Онгоцны буудлын ойр орчимд буун дуу сонсогдож байгаа ч, Ерөнхийлөгч Эрдоганыг дэмжигч олон хүн онгоцны буудлын хавьд цуглажээ хэмээн мэдээлж байна.
Эрдоган Стамбулд буусан даруйдаа ард иргэддээ хандан мэдэгдэл хийлээ. “Энэ бослого нь Туркийн эв нэгдлийн эсрэг юм. Энэ хэрэг явдалтай холбоотой хүмүүс хамгийн хатуу шийтгэлийг хүлээх болно” хэмээн Тайип Эрдоган мэдэгдлээ. Ерөнхийлөгчийн мэдэгдлийг төрийн TRT телевизийн суваг дамжуулсан байна.
Өнгөрсөн шөнө “Үндэсний энх тайвны зөвлөл” хэмээх цэргийн бүлэглэл улс орны эрх мэдлийг авсан тухайгаа Туркийн төрийн телевизээр мэдээлсэн юм.
Туркийн Ерөнхийлөгч Таийп Эрдоган гар утсаараа дамжуулан мэдэгдэл хийж, ард иргэдээ цэргийнхний эсрэг тэмцэхийг уриалсан бөгөөд “цэргийнхний оролдлого амжилт олохгүй” хэмээн хэлсэн байна. Стамбул болон Анкара хотын зарим хэсэг дэлбэрэлт болсон талаар мэдээллийн сувгууд мэдээлж байна.
Эргэлт гарах үед Туркийн Ерөнхийлөгч Таийп Эрдоган Даламан хотод амарч байсан юм.
10:42 2016.07.16Туркэд цэргийн эргэлт гарчээ
Өнгөрсөн шөнө /2016 оны долдугаар сарын 15-16-нд шилжих/ Туркийн цэргийнхэн төрийн эргэлт хийсэн талаар мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Цэргийнхэн улс орноо захирах болсоноо Туркийн төрийн мэдлийн TRT телевизээр зарласан байна. “Үндэсний энх тайван” гэж өөрсдийгөө нэрлэсэн цэргийн зөвлөл эргэлт хийсэн хэмээн мэдэгдэлд өгүүлжээ.
Туркийн Ерөнхийлөгч Таийп Эрдоган гар утсаараа дамжуулан видео мэдэгдэл хийж, ард иргэдээ цэргийнхний эсрэг тэмцэхийг уриалсан бөгөөд “цэргийнхний оролдлого амжилт олохгүй” хэмээн хэлсэн байна. Стамбул болон Анкара хотод буун дуу гарч, зарим газрыг цэргийнхэн хэсэгчлэн хаажээ. Тухайлбал, парламентын ордны гадна танк зогсч байгаа талаар мэдээллийн сувгууд мэдээлж байна.
Үйл явдлын өрнөлийг эргэн хүргэх болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ