АСЕМ-ын хишиг үргэлжилсээр
Дэлхий дахин Монголоор амьсгалж байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо өнөөдөр Ази, Европын дээд хэмжээний 11 дэх уулзалт эхэллээ.
Энэхүү онцлох үйл явдлыг дагаж Монголд АСЕМ-ын хишиг үргэлжилсээр байна.
Монгол Улсад Итали улсын Элчин сайдын яам өчигдрөөс үүд хаалгаа нээж, үйл ажиллагаагаа эхлүүллээ. АСЕМ-ын Дээд түвшний 11дүгээр уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн Итали Улсын Гадаад хэргийн сайд Паоло Жэнтилони энэхүү чухал үйл явдлыг нээсэн.
Мөн Монгол Улс Бүгд найрамдах Мальта улсын хооронд иргэд нь харилцан визгүй зорчих боллоо. Үүнд дипломат болон албан паспорт эзэмшигчид харилцан визгүй зорчих эрх эдлэх болж байна.
Сингапур улс руу Монгол Улсын дипломат болон албан паспорттой иргэд зорчих бол 30 хоног визгүй зорчих болж, нөхцөл хөнгөлөгдлөө.
Вьетнам улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук Монгол Улсад айлчилж буй. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзах үеэрээ “Богд хааны ордон музей”, “Чойжин ламын сүм”-ийг засварлахад туслах боломжтойгоо илэрхийлсэн бол Монголоос хөлдөөж боловсруулсан мах импортлох хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхахдаа айлтгасан юм.
Мал аж ахуйн салбарт хамтран ажиллах хүрээнд арьс ширийг гүн боловсруулах хамтарсан хөрөнгө оруулалттай үйлдвэр байгуулах санал ч тавиад байна.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд ноён Ли Көцян Монгол Улсад айлчилж, мөн АСЕМ-ын дээд хэмжээний 11 дэх уулзалтад оролцож буй.
Энэ үеэр хэд, хэдэн чухал асуудал шийдвэрлэгдсэний нэг нь Монгол Улсын хугацаа хэтэрсэн 38 тэрбум төгрөгийн өрийг тэглэсэн явдал.
Гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулахад өмнөд хөрш 350 сая юанын буцалтгүй тусламж үзүүлэхээ мэдэгдээд байгаа. Тус улсын хувьд өмнө нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв байгуулахад 30 сая ам.долларыг буцалтгүй тусламжийг мөн үзүүлсэн юм.
Өөрөөр хэлбэл, энэ бүхэн нь Ардчилсан намыг Засгийн газрыг тэргүүлж байх үед хийгдсэн ажлын үр дүн өгөөж юм.
Мөн Монгол Улсад АСЕМ-ыг зохион байгуулах зориг зүрх гаргаж, түүнийхээ төлөө тууштай ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувь нэмэр ч онцгой үүрэг гүйцэтгэнэ.
Энэ удаагийн Дээд хэмжээний уулзалтад АСЕМ-ын гишүүн 51 орон, үүнээс Европын 30, Азийн 21 орон, хоёр олон улсын байгууллагаас өндөр түвшний төлөөлөгчид оролцож байна.
Чингэхдээ Төрийн тэргүүний түвшинд 10, Засгийн газрын тэргүүний түвшинд 23, Гадаад хэргийн сайдын түвшинд 16 орон оролцож байгаа ньУлаанбаатар хотод болж буй АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад хэр зэрэг өндөр ач холбогдол өгч байгаагийн бас нэг тод жишээ юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ