Д.Дагвадорж: Өчигдөр аман хүзүү, өнөөдөр түрүү авлаа
Тулгар төрийн 2225 жил, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёолон насны морьд барианы зурхайд орж ирлээ. Энэхүү уралдаанд Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос ирсэн 295 хурдан буян бүртгүүлж, уралдсанаас Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат , Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадоржийн хурдан бор үрээ төрийнхөө их баяр наадамд түрүүлэн ирж, түмэн олон наадамчидаа баясгалаа.
Их аварга Д.Дагвадорж энэ үеэр сэтгүүлчдэд баяр наадмын сэтгэгдлээ хуваалцлаа.
-Соёолон бор үрээгээ төрийн наадамд түрүүлсэн сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Сэтгэл өндөр, сайхан байна. Зон олон сайхан наадаж байна уу. Ер нь Соёолонгийн түрүү гэдэг тэр жилийнхээ хийморио дагадаг, хийморьтой сайхан хүлэг. Сайхан сайхан, хурдан хурдан хүлгүүд байна аа. Сэтгэл хөөрөөд тулчихаад юм ярьж чаддаггүй. Түмэн олон минь сайхан наадаарай. Нар хур тэгширсэн сайхан наадам болж байна. Манай “Унаган хурд” гал маань өчигдөр аман хүзүү авсан, өнөөдөр түрүү авлаа. Гэрлээ ах, Буяа, Баяраа гээд бүгдэд нь баярлалаа, нэг үеийн сайхан залуус нөхөрлөж яваадаа сэтгэл өндөр байна аа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ