Нөхөр нь Кейт Миддлтоноос дөлөх болсон гэнэ
Сүүлийн үед Кембрижийн гүнж нэг л гутранг, ядарсан байдалтай харагдах болж. Түүний нүүрэнд үрчлээ сууж, хачин жигтэйхэн турсан байна. Бүсгүй гадагш гарахдаа гял цал гоёлын хувцас сонгож, ингэснээргадаад төрх байдал нь сайнгүй болсноос бусдын анхаарлыг хөндийрүүлэхийг оролддог болжээ. Гэхдээ энэ хачирхалтай өөрчлөлтийг анзаарахгүй байх аргагүй гэнэ.Үүний шалтгаан нь юунд байна?! хэмээн олон нийт таамаглаж ядажбайна.
Хатан хааны гэр бүлийнхнийг мэдэх хүмүүсийн хэлж байгаагаар, сүүлийн үед Кембрижийн гүнжхайртай нөхрийгөө тун цөөхөн харах болжээ.Уильямд гэр бүлийн үүргээс гадна, өөр олон үүрэгт ажил байдаг нь мэдээж.Тэр өөрийн ажил төрөлд их цагийг зориулахад хүрдэг бөгөөд дашрамд дурдахад, энэ ажилдаа ч их дуртай гэнэ.Эмнэлгийн нисэхийн нисэгчийн хувиар тэр цөөнгүй хүний амь насыг аварчээ.Түүнчилэн Уильямбуяны ажил идэвхитэй явуулж,бусад оронд байнга айлчилдаг байна. Гэвч учрыг мэдэх хүмүүсийнхэлж байгаагаар,хунтайж Лондонд байхдаа ч, гэргий болон хүүхдүүдтэйгээ цагийг хамт өнгөрүүлэхийн оронд хөлбөмбөгийн ээлжит буяны тэмцээн юмуу пологийн тэмцээнд оролцох урилгыг их дуртай хүлээн авдаг аж.
Өнгөрсөн хавар Уильям амрахаар шийдэхдээ Африк руу ганцаараа явжээ. Гэвч тэр хамгийн таагүй цаг буюу улаан өндөгний баярын долоо хоногийг сонгосон байна.Кэтрин нөхрийнхөөийм шийдвэрт ихэд цочирдсон бөгөөд учир нь энэ нь тэдний охин Шарлоттагийн хувьд анхны Улаан өндөгний баяр байжээ. Уильямзүгээр нэг ганцаараа аялалд яваагүй нь сүүлд тодорхой болсон байна. Тэр Миддлтонтой танилцахаасаа өмнө уулзаж учирдаг байсан хуучин найз бүсгүй Жессика Крэйгийн хуримд очжээ. Дашрамд дурдахад энэ бүсгүйтэй холбооотой эвгүй явдлыг гүнж цөөнгүй удаа тэсч өнгөрүүлж байсан гэдэг.Энэ “аялалаас” Уильямыг буцаж ирсний дараа эхнэр, нөхөр хоёр сүрхий муудалцсан гэж учрыг миэдэх хүмүүс ярьдаг байна. Дараа нь ажлын аялалаар хэд хэдэн удаа хамт явж, дажгүй сайхан харилцаатайгаа харуулж байсан ч, буцаж ирсний дараа байдал дорддог байжээ.
Цөхрөнгөө барсан Кэтрин нөхрийгөө сатааруулахын тулд нарийн боовны дамжаа дүүргэсэн байна. Гэвч энэ нь түүнд тус болоогүй бөгөөд Уильям гэргийнхээ хийсэн амттаны талаар урьдынх шигээ магтаалын үг хэлдэггүй байна.Уильям гадуур хооллохыг илүүд үздэгийг хэвлэлд нэг бус удаа тэмдэглэж байжээ.
Кэтринзургаадугаар сарын эцсээр нөхрийнхөө хамт Францад сүүлчийн удаа зочилсон байнаэ.Тэд дэлхийн нэгдүгээр дайны үед Соммын тулалдаанд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэхээр тийшээ явжээ. Харин саяхан гүнж “Art Fund Museum of the Year” шагнал гардуулах ёслолд ганцаараа очсон байна.Энэ нь албан ёсны арга хэмжээ ч бүсгүйн хувьд нөхөртэйгээ хамт байх баталгаа болж чадахгүй болсныгхаруулжээ.
Өнөөдөр Кэтриний нүд урьдынх шигээ цоглог сайхан гялалзаж байхаа больжээ. 34 настай тэр 45-тай юм шиг л харагдаж байна!5 жилийн өмнө хунтайж Уильямтай гэрлэж, тэр даруй дэлхийд олон сая хүний хайрыг татсан тэр баяр баясгалантай сайхан бүсгүйг өнөөдөр түүнээс олж харахад хэцүү болжээ. Хатан хааны ордныамьдрал хэдэн жилийн дараа түүнийг юунд хүргэхийг тэгэхэд Кейт таамаглаж байсан нь юу л бол...
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ