Өндөр харагдуулдаг хувцаслалтууд
Эмэгтэй хүн ерөнхийдөө 160 см-ээс дээш өндөртэй бол дундаж өндөртэйд тооцогддог. Гэвч байгаагаасаа илүү өндөр харагдах, эсвэл өөрийн намхан төрхөө хувцаслалтаараа засахыг хүсвэл танд дараах зөвлөгөөнүүд хэрэг болно. Ялангуяа зуны улиралд эдгээрийг баримтлах хэрэгтэй шүү!
1 "V" хэлбэрийн энгэртэй цамцЭнэ нь биеийн пропорцыг тэнцвэржүүлж, таныг илүү туранхай бас өндөр харагдуулна. Эсрэгээрээ битүү энгэртэй, дугуй захтай цамцнууд нь жинг нэмж, таныг овортой, бас намхан харагдуулна гэдгийг санааарай.
2 Өндөр оноотой даашинзЭнэ жилийн трэнд болж буй нэг хөл тэр чигтээ ил гардаг, оноотой урт даашинз, юбка нь таныг өндөр харагдуулах чухал хувцаслалтуудын нэг.
3 Трапицан өмд70, 80-аад оны трапицан өмдний загвар эргэн ирлээ хатагтай нар аа! Тэгэхдээ бүр таныг байгаагаас тань өндөр харагдуулах давуу талтайгаар иржээ.
4 Өндөр суудалтай өмдӨндөр суудалтай өмд нь харвин, унжсан гэдсийг далдалж өгдөг учраас та дээгүүр нь бэлхүүс гаргасан богинохон цамц өмсөхөд тохиромжтой.
5 Макси юбка болон богино цамцӨндөр суудалтай өмднөөс ч илүүтэй таныг өндөр харагдуулах "ашигтай хувцас" гэж үүнийг л хэлнэ дээ...
6 Босоо судалХувцсан дээрх хээ, судланд цаашдаа ач холбогдол өгч байгаарай. Учир нь хөндлөн судал таныг тарган, цэгцгүй биетэй харагдуулдаг бол, эсрэгээрээ босоо суудалтай өмд цамц нь өндөр, туранхай харагдуулдаг юм.
7 Биений өнгөтэй гуталБиеийн шаргал өнгө, цайвар ягаан, цагаавтар өнгөтэй өсгийтэй гутал, баллерина гутал, кэт, пүүз зэрэг нь таныг байгаагаас тань өндөр харагдуулж чадна.
8 Залгаа хувцас буюу "Jumpsuit"Та хэр тарган, туранхай тань хамаагүй, "jumрsuit" таныг байгаагаас тань 1 дахин өндөр харагдуулах болно.
9 Богино юбкаГуяар татсан, тод өнгөтэй, эрээн хээтэй богино юбканууд таны хөлийг илүү урт харагдуулдаг. Энэ нь юу гэсэн үг болохыг ойлгож байна уу? Мэдээж таныг өндөр харагдуулна гэсэн үг юм шүү дээ.
10 Өмд, гуталны өнгө ижил байх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ