Дуучин Э.Энхзол хамраа өөрчилж, мэс засал хийлгэхийг “мөрөөджээ”

Есөн удаагийн шалгаруулалтаас ямар ч шагналгүй хоцорч, шүүгчдийн бяцхан харамсал хийгээд үзэгчдийн багагүй бухимдал дунд хэнэггүйхэн алхаж яваа дуучин Э.Энхзол ёстой л хэн гэдгээ харуулж чадсан бүсгүй. “Яг түүн шиг” шоуны тайзнаа гоо сайхан, гоолиг бие, авьяас чадвараа харамгүй дэлгэсэн дуучин бүсгүйг өнгөрсөн хугацаанд “Түрүүлчихээсэй” гэсэн хүмүүс тун ч олон байлаа.

Гэвч шүүгчдийн хоосон магтаал, хуурмаг дөвийлгөлтөөс өөр зүйлгүй эцсийн шалгаруулалт хүртэл урамгүйхэн яваа Э.Энхзол олны хэл амыг үл ойшоож, сэтгэлээ баясгахаар шийдсэн бололтой. Ес дэх удаагийн дугаартаа алдарт дуучин Кристина Агулераг андуурмаар адилхан дуурайсан тэрбээр өмнөхөөс нь тэс өөр хүн болгож харагдуулах нүүр хувиргалтандаа туйлын сэтгэл хангалуун байгаа аж.

Энэ тухайгаа дуучин бүсгүй “Өчигдөр нүүр хувиргалт бүр аймаар гоё байсан. Үнэн кайфтай, бүр мэс засал хийлгэдэг ч юмуу гэж бодсон шүү. Хамраа хараад л баясаад байсан. Хөөрхөн хүмүүс өдөр бүр өөрийгөө харж баясдаг байх даа” хэмээн ихэд хөгжилтэй нь аргагүй бичиж, цахим найзуудаа инээлгээд авчээ.

Б.Содон

www.breakingnews.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ