Леди Гаги хуримаа хойшлуулжээ
Хөгжөөн дэмжигчиддээ амласнаар, америкийн нэрт дуучин Леди Гага өөрийн сүйт залуу, жүжигчин Тэйлор Киннитэйэнэ зун хуримлах ёстой байсан ч, гэрлэх ёслолыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Ерөөс амрагуудын санал зөрөлдөөн биш, харин аль болох даруй аав, ээж болох гэсэн хүсэл нь ингэж шийдвэрлэх шалтгаан болсныг учрыг мэдэх хүмүүс ярьж байна.
Дуучин болон түүний сүйт залуу үрийн зулуй үнэрлэх хүсэлдээ туйлаас хөтлөгдсөнөөс тэр үү, Гага ч хүүхдээ хэвийн төрүүлэх боломж олгодог хоол, ундыг тэдэнд хийж өгдөг тусгай тогооч хөлсөлжээ.Дуучин жирэмсэн эхчүүдэд зориулсан аминдэм хэрэглэж эхлэсэн байна. Гага, Кинни хоёр Малибу дахь байшиндаа нэг өрөөг хүүхдийнх болгон засч янзалж эхлэжээ.Тэдний мөрөөдөл удахгүй биелэж, дараа жил үрийн зулай үнэрлэнэ гэдэгт дуучин итгэлтэй байна. Харин үүний дараа хуримаа ч хийж болох юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ