Стив Жобсын нууцлагдмал зүйлс

Томоохон компанийн үүсгэн байгуулагчийн хувьд түүнийг таньж мэдэх хүн нэлээд олон. Стив Жобс амьдралынхаа сүүлийн жилүүдэд Apple компанийг үүсгэн байгуулахад ямар хүчин зүйл нөлөөлсөн талаар өөрийн намтартаа өгүүлсээр ирсэн. Тэгвэл Стив Жобсын талаар бидний мэдэхгүй маш олон зүйлс байдаг аж. Тэрээр 56 насандаа нас барсан юм. Ингээд түүнийг нас барснаас хойш жилийн дараа Стивын хамтран ажиллагсад компанийн хүмүүс нь Стивийн тухай төдийлөн хүн болгоны мэдээд байдаггүй зүйлийг ярьсан байна.

Стив Жобсын нууцлагдмал зүйлс 1 “Тэд үүнд дасах болно”

Интернэт хөтчийн үүсгэн байгуулагчдын нэг болох Марк Андриссен iPhone-ыг гарахаас хэдэн сарын өмнө уулзаж байсан уулзалтын талаар ярив. “2006 оны намар миний эхнэр Лаура, Стив болон түүний эхнэр Лорин бид үдшийн зоог барьж байсан юм. Бид Калифорни дахь Пало-Альто хэмээх рестораны задгай талбайд сууж бидний ширээг засаж өгөхийг хүлээж байлаа. Гэтэл Стив халааснаасаа iPhone-ы загварыг гарган ирж түүний хийж чадах бүх ид шидийг танилцууллаа. Үүний дараа би шүүмж хэлсэн юм. Тэр үед би BlackBerry-ийн шүтэн бишригч байсан бөгөөд “Стив, ямар нэгэн товчлуур байхгүй байгаа нь хэрэглэгчдэд хэрэглэхэд хэцүү биш гэж үү? хэмээн асуухад Стив: “Тэд үүнд дасах болно” -гэж хариулсан гэжээ.


2007 оноос хойш Apple компани 250 сая iPhone зарсан байна.

“Тэд үүнд дасах болно”2 “Дэлгүүрт байсан гутлын ул мөр ”

2004 онд Жобс ходоодны хавдараа авахуулсан хэмээн олон нийтэд мэдээлсний дараа анх удаа хэрэглэгчидтэйгээ уулзаад байжээ. Энэ үед тэрээр Пало-Альто дахь Стэнфорд төвд 750м.кв хэмжээтэй бяцхан дэлгүүр нээж байгаа хэмээн зарласан юм. Энэхүү дэлгүүр бусад Apple –ийн дэлгүүрийг бодоход хоёр дахин жижиг байсан бөгөөд цагаан таазтай, араасаа гэрэлтдэг, зэвэрдэггүй ган төмөр болон агааржуулагч, онгоцонд хэрэглэдэг материалаар хийгдсэн шалтай хэмээн Стив Жобс зарласан байна. Харин дэлгүүрийг хааж байсан хөшиг дөнгөж нээгдмэгц Жобс дэлгүүрийн хөшигний урд гарахаас татгалзсан байна. Учир нь энэхүү дэлгүүрийн загвар цаасан дээр байсан загвартай төдийлөн нийцэхгүй байв. Ханан дээр маш олон гарны хээ, харин шалан дээр дэлгүүрийн нээлтэд бэлдэж байсан ажилчдын гутлын мөр үлдсэн байжээ.

Харин түүнээс “Та энэхүү дэлгүүрийн дизайн зохиох үйл ажиллагаанд өөрөө гар бие оролцсон уу? гэхэд тэрээр: Тиймээ би оролцсон. Гэхдээ энд ажил хийж байсан хүмүүс дэлгүүрийн шалыг огт угааж байгаагүй бололтой” -хэмээн хэлжээ. Энэхүү нээлт болсны хэдэн сарын дараа Жобс бүх ажилчдыг дуудаж дэлгүүрийн шалыг шөнөжин угаалгасан бөгөөд үүнээс хойш Apple компаниийн шал плита болсон аж.

“Дэлгүүрт байсан гутлын ул мөр ”3 “Зовлон хамт хуваалцвал “

Хайди Ройзен 1980 онд Мас (macintosh)-ын програмуудыг бүтээжээ. Түүний хэлж байгаагаар Стив түүний сайн найзаас гадна энэхүү шийдвэрийг гаргахад өөр нэг хүчин зүйл нөлөөлсөн гэнэ. “1989 оны 3 сарын 1-нд Стив Хайди руу ажил хэргийн талаар ярих хэрэгтэй байна" хэмээн залгажээ. Тэр үед Хайдигийн эцэг нас барсан байсан бөгөөд тэр үүнийг Стивд хэлэхэд тэрээр: "Тэгвэл чи яагаад ажил хийгээд байгаа юм бэ? Чи амрах хэрэгтэй. Би одоо чам дээр очлоо” хэмээн хэлсэн аж. Стив түүний гэрт очоод Хайдиг уйлж байх зуур бүтэн хоёр цагийн турш шалан дээр сууж байсан байна. “Хэдийгээр манайд диван байсан ч Стив диван дээр суух дургүй байсан юм”. Стив надаас эцгийнхээ тухай ярьж өгөхийг хүссэн бөгөөд Стивийн энэхүү занд би үнэхээр дуртай байсан юм гэж Хайди хэлжээ. Стивийн ээж манай эцгийг нас барахаас хэдэн сарын өмнө нас барсан бөгөөд тэр намайг хэн хэнээс илүү хамгийн сайн ойлгож байсан болов уу. Тиймээс хэцүү цагт тусалсан түүний энэхүү сэтгэлийг би хэзээ ч мартахгүй, үргэлж дурсаж байх болно" -гэжээ.

“Зовлон хамт хуваалцвал “4 “Худал хэлж болно “

“Стив нүүр тулсан ярилцлагандаа их сайн байсан юм. Таныг түүнтэй ярилцаж байх зуур тэр өөрөөрөө л байдаг. Хэрвээ өрөөнд 2-оос илүү хүн байвал тэр маркетингийн талаар бодож эхэлдэг байна. Харин энэ үед тэрээр өөрийгөө гайхуулдаг байсан” -хэмээн 1990 оны сүүл үеэр Стивтэй хамт ажиллаж байсанApple компанийн гүйцэтгэх захирал хэлж байв. “Тэр үргэлж надтай эелдэг харьцдаг байсан. Учир нь тэр Apple-д дөнгөж эргэж ирээд байсан бөгөөд энэ үед түүнд маш их хүн хэрэгтэй байсан юм. Үүний үр дүнд тэрээр маш их амжилт олж байсан бөгөөд үүнийхээ хэрээр илүү хэрцгий болж байсан" хэмээн түүний хамтран ажиллагч хэлж байв. “Тэр нэг зүйл хийнэ гэж хэлсэн боловч түүнийхээ оронд өөр зүйл хийдэг байсан. Харин түүнийг хэлснээ хийхгүй байна хэмээн шүүмжлэхэд тэрээр “Хааяа ч гэсэн худлаа ярьж болно” -хэмээн хариулжээ.

“Худал хэлж болно “5 “Зул сарын түүх “

Режис Маккен Apple брэндийн анхны маркетингийн төлөөлөгч байсан бөгөөд Стивийг 22 настай байхадтүүнтэй танилцсан байна. Макен 1983-1987 оны хооронд Apple-ийн брэндийн удирдлагуудын бүхий л хурал цуглаанд оролцдог байсан бөгөөд олон жилийн турш Стивтэй нөхөрлөж байсан аж.

“1998 онд эхнэр бид хоёр ач нартаа зориулж таван ширхэг iMac авсан юм. Бид тэдний бэлгээ задлаж байхыг харж байсан бөгөөд 5 настай Молли бэлгээ задалсны дараа “Амьдрах ч сайхан шүү” гэсэн аж. Харамсалтай нь Моллигийн iMac эвдэрчихжээ. Хэдэн цагийн дараа дискний оролт ажиллахаа больсон бөгөөд дэлгүүрийн худалдагч хэлэхэдээ: "Ийм тохиолдолд тэр бүтээгдэхүүнийг солих эрхгүй бөгөөд засвар хийхийн тулд хэдэн долоо хоног шаардана" гэжээ. Би Стив руу цахим захидал явуулж тэдний компанийн бодлогын талаар асуухад хэсэг хугацааны дараа миний утас дуугарч “Юу болсон талаар, худалдагчийн нэрийн хамт асуусан юм. Харин дараа нь худалдагч над руу залгаж, “Уучлаарай, надад танай ачид зориулсан iMac бий” -гэж хэлсэн юм. Үүний дараа би Стив руу залгаж баярласанаа илэрхийлэхэд тэрээр зөвхөн “Хо-хо-хо” гэж хариулсан юм.

1985 онд Жобсыг ажлаас халсны дараа Маккен болон Жобс нар ирээдүйн алхмаа тооцоолж эхэлсэн юм. Жобс: “Миний энэхүү Apple-с явсан нь компанид сайнаар ч нөлөөлж магадгүй. Магадгүй шинэ удирдлагууд энэхүү компанийн үйл ажиллагаанд шинэ дэвшилт гаргах магдлалтай хэмээн" үзжээ. "Харин түүний шинээр хийх компани нь Apple брэндтэй холбоотой байх бөгөөд үүний ачаар тэр өөрийн компанидаа туслах болно. Магадгүй миний байгуулсан энэ компанийг Apple худалдаж авж ч болох юм” гэж хэлж байжээ. Үнэхээр 1996 онд Apple компани Жобсын "NeXT" компанийг 429 сая доллараар худалдаж авсан байна. Мөн түүнийг apple-д эргүүлэн урьсан юм.

Жич. Одоо доорх мэдээллүүдэд Next компаний талаар нэлээдгүй яригдах болно. Энэ компанийг тэрээр Apple-аас явсаны дараа байгуулсан юм. Харин амжилттай байсан тул Next-ийг Apple худалдан авч, Жобсыг гүйцэтгэх захиралаар тавьсан билээ.

“Зул сарын түүх “6 “Дэлгэц дээрх бяцхан гарын алга “

Atari компанийн үндэслэгч Нолан Бушнелл 1974 онд Жобсыг ажилд авчээ. Түүнд Жобсын ажиллаж буй эрч хүч ихэд таалагддаг байсан байна. “Шөнөжингөө ажилласныхаа дараа өглөө ширээнийхээ хажууд унтаж буй Жобсыг би өглөөд олж хардаг байсан. Би өмнө нь хэзээ ч ийм ажилчин харж байгаагүй. Ихэнхи хүмүүс ажлын амжилтыг өөрийн аз завшаанаас шалтгааллдаг хэмээн үздэг. Харин миний хувьд хэрвээ та бусдаас хоёр дахин илүү ажиллаж чадвал амжилт таны гарт байх болно гэж үздэг. Тэр шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийн үйл явцын талаар ярих дуртай байсан бөгөөд тэр бүтээгдэхүүн зах зээлд нэвтрэхэд бэлэн болж уу үгүй юу гэдгийг шийдвэрлэх их дуртай байсан” -гэж Ноллан хэлж байна. Atari компанид ажиллаж байхдаа Жобсд Apple-ийг нээх санаа төрсөн бөгөөд тэрээр явсан байна.

1980 онд Бушнелл шинэ байшин авсан бөгөөд шинэ байрны найрандаа өөрийн найз нөхөд, ойр дотны хүмүүсийг урьжээ. Шинэ байрны найр маш өргөн цар хүрээтэй болсон бөгөөд энд мөн Apple брэндийг нээхийн тулд Бушнеллээс явсан Жобс хүртэл байсан байна. Бүх хүмүүс гоёлын хувцастай байсан бол Жобс ганцаараа энгийн жийнс өмсөж ирсэн байжээ.

Үдэшлэгийн дараах өдрийг Бушнелл ийнхүү дурсаж байна. “Бид эргийн зүүн талд сууж Парисийн үзэсгэлэнт байгалийг ажиглаж байсан юм. Шинэ бүтээл эхлэх нь ямар чухал болохыг бид хоорондоо ярилцаж байсан бөгөөд Apple II удахгүй өнгөрсөн түүх болно гэдгийг мэдэж байв. Жобсд Apple III гэж огт таалагдахгүй байлаа. Яг энэ үед түүнд Macintosh ямар байх ёстой талаар санаа орж ирсэн юм. Хамгийн гол нь дэлгэцэн дээр ажиллахад хялбар байхын үүднээс бяцхан гарын алга байх ёстой хэмээн үзсэн байна. Би түүнийг нас барахын жилийн өмнө харсан бөгөөд тэр их турсан харагдаж байсан ч огт ядарсан шинжгүй байсан юм. Түүнийг энэхүү даалгаварыг хийж чадна хэмээн итгэж байсан, түүнийгээ ч Жобс хийж чадсан” -гэж Бушнелл дурсаж байна.

“Дэлгэц дээрх бяцхан гарын алга “7 “Хэрцгий ч, мэдрэмж сайтай нэгэн”

1984 онд анхны Mac-ыг худалдаанд гаргажээ. Apple компанийн ажилчдын харилцаа холбоог хариуцаж байсан Ги Кавасакийг ажлаа хийж байх үед Жобс хэсэг хүмүүсийн хамт түүний өрөөнд орж ирсэн байна. Жобс Ги Кавасакаас "Knoware" компаний Мас-д зориулж бүтээсэн програмын тухай бодлыг шууд асуусан аж.

“Би түүнд бодож байгаа зүйлээ бүгдийг хэлсэн бөгөөд Knoware компаний бүтээгдэхүүний талаар төдийлөн сайхан сэтгэгдэлтэй байгаагүй гэдгээ хэлсэн. Харин намайг бүх зүйлээ хэлж дууссаны дараа тэрээр Knoware компанийн ерөнхий захиралтай танилц” -гэж хэлсэн юм.

Энэ нь “Стив хэрвээ компанийн ажилчидаа эвгүй байдалд оруулах хэрэгтэй бол юу ч бодолгүйгээр шууд л үйл ажиллагаагаа эхэлдэг байсан байна”. Гэвч хэрвээ та Стивийн шүтэн бишригч бол олны бодол түүнд огт хамаагүй, шулуун шударга хүн хэмээн үзэх бол, харин Стив танд төдийлөн таалагддаггүй бол та түүний энэ ажлыг сайшаахгүй л байсан болов уу.

Гэсэн хэдий ч тэр өмнөө барьдаг ажилчидтай байсан бөгөөд бусад удирдлагуудыг бодоход тэрээр ажилчидаа үнэлж чаддаг байсан юм. Ажилчид хоёр арга замаар захирлаасаа дэмжлэг авдаг байсан байна. Таны хийсэн зүйлийг эелдэг сайхнаар дамжуулах нэг хүн эсвэл бүр хэрцгийгээр таны хийсэн ажлын талаар дүгнэлт өгөх хэн нэгэн хэрэгтэй аж.

Хэрвээ та үнэхээр ажиллах хүсэлтэй бол та үүнийгээ Apple компанид хэрэгжүүлэх боломжтой. Тэгэхдээ түүний тулд олон нийтийн доромжлолд өртөх төлөөс болно. Иймэрхүү явдал НР д хэзээ ч тохиохгүй байх байсан. Тэр НР-т хүлээн зөвшөөрөгдсөн хэв маягт харшлах жишээтэй. Нөгөө талаас та НР-т сайн ажиллаж чадахгүй. Яагаад гэвэл тэнд таны ажлыг үнэлэх хүн байхгүй. Тэгэхээр та Apple юм уу аль эсвэл НР-т алинд нь ажиллахыг эрхэмлэх вэ?

“Хэрцгий ч, мэдрэмж сайтай нэгэн”9 “Сэтгэл гонсойлгох бус харин татгалзуулах”

1989 онд NeXT компани худалдан авагчдын анхаарлыг татаж авахын тулд ихэд хичээж байсан бөгөөд NeXTStep програмын лицензийг авахын тулд IBM компанитай уулзсан бөгөөд хэрвээ энэхүү үйл ажиллагаа амжилттай болвол энэхүү програмыг IBM OS/2 загвартай компьютерт ашиглаж болох аж.

Хоёр талын төлөөлөгчид энэхүү уулзалтыг хийхийн тулд аль хэдийн цугласан байсан боловч Стив Жобсыг хүлээсээр байв. Ингээд тэр хүрэлцэн ирж IBM-ийн төлөөлөгч нарт хандаж: “Танай хэрэглэгчдийн харилцах хэсэг бол үнэхээр муу” гэжээ. Энэ нь тэр маш сайн тохиролцоо хийдэг байсны шинж юм. Тэр бусад хүмүүст өөрийн бодлыг шууд хэлснээр тэднийг ямарваа нэг хүнд, ноцтой санал гаргахаас татгалзуулж, өөрийнхөө саналыг зөвшөөрүүлж чаддаг байв.

“Сэтгэл гонсойлгох бус харин татгалзуулах”

СЭТГЭГДЭЛ БИЧИХ