Би эмээ болмооргүй байна

Ингэж хэлэх мэт гунхах мисс Мичидмааг хотын гудмаар алхаж байхтай нь бид таарлаа.40 хэдийнэ хол давсан ч 20-той мэт гунхах тэрбээр эмээ болмооргүй л байна гэсэн гэх.

Тодруулбал тэдний хүү холын америкэд суралцаж эрийн цээнд хүрсэн бөгөөд америк охинтой үерхэж байгаа гэх мэдээлэл чих дэлссэн аж. Харин үүнийг нь сонссон Мичидмаа, Сумьяа гишүүн хоёр ихэд дургүй байгаа гэж ойр хавийнхан нь шивэр авир хийлдэх болжээ. Залуу хүмүүс үерхэхийг алийг тэр гэхэв, цаг хугацаа бүхнийг харуулах учир тайван байхыг Мичидмаад найз нөхөд нь зөвлөсөн гэх юм... Тийм шүү, тайван бай... юу юугүй бухимдаад яах вэ.

Э.Нашка









СЭТГЭГДЭЛ БИЧИХ