Цус сэлбэлтийн үндэсний төвийн барилга ашиглалтад оров

Цус сэлбэлт судлалын үндэсний төв /ЦССҮТ/-ийн шинэ барилга ашиглалтад орж, өнөөдөр нээлтийг нь хийлээ. Монгол Улсын Засгийн газраас 2.94 тэрбум төгрөг, Азийн хөгжлийн банкны 419 сая төгрөгийн санхүүжилт хийснээр дээрх барилга баригдсан байна. Уг төв нь цус цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэх, хадгалах орчин үеийн технологиор иж бүрэн тоноглогджээ.

Энэхүү иж бүрэн шинэчлэлийн хүрээнд цус, цусан бүтээгдэхүүнийг туяагаар шарах, хүйтэн өрөөнд нөөцлөн хадгалах, улаан эсийг глицеринжүүлэн хөлдөөж хадгалах, цусны цагаан бөөмийн вирус идэвхжүүлэх, донороос улаан эс, ялтаст эс, цагаан эсжүүлсэн ялтас эс дангаар ялгах зэрэг шинэ технологи нэвтрэх юм.

Мөн үйл ажиллагааны хүчин чадал нь 3-5 дахин нэмэгдэж, цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл олон улсын жишигт хүрнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ