Э.Бат-Үүлийг гүтгэсэн Б.Цэрэн оргон зайлжээ

Нийслэлийн Ардчилсан намаас Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 36-р тойрог Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Б.Цэрэнг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлийг гүтгэсэн хэмээн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан тухай өмнө нь мэдээлэл түгсэн.

Тэгвэл цагдаагийнхан Б.Цэрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111.2 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэсэн аж. Тэрээр “Хотын дарга Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай офшор дансаараа 800 ам.долларын гүйлгээ оруулж, гаргасан, офшор компани нь уул уурхайн 12 лиценз эзэмшдэг” гэх мэтээр худал ташаа мэдээлэл түгээж, бусдыг гүтгэсэн хэрэгт холбогдоод буй.

Цагдаагийнхан түүнээс мэдүүлэг, тайлбар авах гэсэн боловч хаана байгаа нь тодорхойгүй, оршин суугаа хаягтаа байхгүй, утас нь ч холбогдохгүй байгаа гэнэ. Тиймээс түүнийг зориудаар хүн гүтгэсэн хэрэг үйлдчихээд оргон зайлсан гэж үзэх нэгэн ч байна.

Р.Ганчимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ