Дуучин Ч.Цэлмүүний муу залуу
Ердөө 17-хон насандаа "Universe Best Songs" наадмын түрүүг авч дуулиан шуугиантайгаар олонд танигдсан хүн бол Ч.Цэлмүүн. Тухайн үед Л.Балхжавын бага хүүтэй сүй тавьсан учраас түрүүлсэн ч гэгдэж байв. Христийн сүмд явдаг даруухан, өвөрмөц хоолой, дүр төрх нь ч нийтлэг биш охин угтаа бол бэр нь биш байсан нь одоо тодорхой болсон. Хэд хэдэн чанартай уран бүтээлтэй ч урлагт энэ амьдралаа зориулахаас зайлсхийсэн тэрбээр үрийн зулай үнэрлэсэн. н.Алтанхайрхан гэх содон нэртэй хархүүтэй гэрлэсэн нь "Өвөрмонгол хүн" гэж бас л хэл амны сэдэв болсон. Тэгвэл тэр амьдралын чин үнэнээ өгүүлсэн байна. Хүүхдээ хөхүүл байхад нөхрөөсөө салсан аж. Бас ч үгүй цөөнгүй шүтэн бишрэгчтэй дуучин бүсгүйг өмгөөлж нөхрийг нь "муу залуу" гэх хүмүүс олон байна. Өрх толгойлсон олны танил ээж нэгээр нэмэгдсэн нь тийм ч таатай мэдээ биш. Тэр тусмаа нэр цэвэр явсан Ч.Цэлмүүний тухайд таагүй тодотгол юм даа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ