Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

Шинэчлэлийн Засгийн газрын ээлжит хуралдаан ирэх даваа гарагт болно. Засгийн газрын 35 дугаар хуралдаанаар нийт 11 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр болоод байгаа аж. Ингээд ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг дэлгэрэнгүй хүргэж байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААН № 35

Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө Хуралдаан 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 10.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.

Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн
Ерөнхийлөгчийн айлчлалын дүнгийн тухай Л.ПҮРЭВСҮРЭН
Айлчлалын дүнгийн тухай Л.ПҮРЭВСҮРЭН
Монгол, Австрийн Засгийн газар хоорондын хуралдааны дүнгийн тухай Л.ПҮРЭВСҮРЭН
Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах тухай Л.ПҮРЭВСҮРЭН
Зээлийн шугам нээх зөвшөөрөл олгох тухай Б.БОЛОР
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл1 Б.БОЛОР
“Тавантолгойн цахилгаан станц төсөл”ийн хөрөнгө оруулалтын гэрээний тухай* М.ЭНХСАЙХАН
Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгох тухай Р.ЖИГЖИД
Төв, суурин газрын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц, цаашид авах зарим арга хэмжээний тухай Д.ЗОРИГТ
Бусад асуудал* Ч.САЙХАНБИЛЭГ
Танилцуулах асуудал
2016 оны эхний хагас жилд Засгийн газрын “11-11 төв”-д иргэдээс төрийн захиргааны төв байгууллагад гаргасан өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн шийдвэрлэлтийн талаар С.БАЯРЦОГТ

Тайлбар: *Материалыг хуралдаан дээр тараана. 1 Материалыг Засгийн газрын хуралдааны цахим хуудсанд байрлуулсан.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ