Японы сайд эмэгтэй дэвүүр тараасандаа гэмшин ОГЦОРСОН бол харин манайд...
“Шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт, “Ийгл” телевизийн сэтгүүлч Т.Алтаншагай нарУИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд тамхитатаж, архидан согтуурч байгаа 26 секундын бичлэгийг олон нийтэд тарааснаар эл асуудлын үнэн учиг өнөөдрийг хүртэл тайлагдаагүй л байна. Энэ талаар талууд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсэн ч50 саяын бичлэгийг тойрсонасуудал үргэлжилсэн хэвээр л байна.
Тус үйлдлийг илчилсэн хоёр эрийн хувьджудаггүй эр болон хувирчэмэгтэй өрсөлдөгчөө шантаажлан сонгуулийн өмнөнэг тойргийн нэр дэвшигчид хөнжил дотроо хөлөө хийлцэж эхлэв гэдгээрээ олон нийтийн шүүмжлэлийг нэлээдгүй хүртлээ.
Хэргийн эзэн хэнгэргийн дохиур болохЛ.Эрдэнэчимэгийгтамхины тухай хууль санаачлан батлуулагч нь өөрөө мөртлөөМонгол төрийн ордныг үнсний сав болгож,хуулиа гууль болгон хундагатай архитайгаа хөнтөрч орхилоо хэмээн мөн лшүүмжлэлийн бай болсоор л байна. Ингэх нь аргагүй.
Ингээдмэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээсталуудын байр суурийг дэлгэрэнгүй хүргэж байна.
Ийгл” телевизийн сэтгүүлч Т.Алтаншагай: “Жудагтай эр болох гээд 50 саяыг нь аваад бичлэгийг дарах байсан уу. Нэргүй ирсэн флаш учир би биш юм гэхэд өөр хэн нэгэн нь дэлгэж л таарна. Бид хоёрын жудгийг ярихаасаа өмнө эрхэм гишүүний үйлдэлд дүн тавь. Төрийн ордонд ёс зүйгүй үйлдэл хийчихээд тэрийгээ дарахын тулд их хэмжээний мөнгө өгдөг нь тэгээд жудагтай, ёс зүйтэй алхам уу?
Улстөрчдийг бие биендээ авлига өгдөг авдаг л гэдэг. Гэвч тэдний өгөлцөж авдаг мөнгийг ил бариад, олны өмнө гарсан тохиолдол нэг ч байхгүй. Тэд энэ зэргийн бичлэг худалдаж авахад 50 саяыг зүгээр л цаас шиг шидэж байна. 50 сая бол зөвхөн ил гарч ирсэн багахан хэсэг нь. Мөсөн уулын орой. Үүний цаана Тавантолгой, Оюутолгой, өөр бусад томоохон хууль, тогтоолууд хэдэн сая, тэрбумын үнэтэй байдаг бол. Бие биенийгээ харлуулж, гутаахын тулд хэчнээн сая, тэрбумыг зарцуулдаг бол. Тэр бүгдийг би дотор нь орж, иргэд олон түмэнд мэдээлэхийн төлөө явах болно. Энэ магадгүй миний амь насанд ч эрсдэлтэй байж болох. Гэсэн ч шударга, үнэн, хуйвалдаангүй төрийн төлөөх зорилгоосоо ухрахгүй. Гэтэл хүмүүс буруу ойглгоод байх юм. Уг нь би Эрдэнэчимэгтэй мөнгө яриагүй шүү дээ Нэгэнт Бат-Ялалтын дансанд Эрдэнэчимэгээс мөнгө ороод ирсийн бол улс төрчдийг булайгаа нууж мөнгө төлдөгийг үүгээр баримтжуулая гэсэн юм” хэмээсэн.
“Шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт: “Тэр бичлэгийг Г.Алтаншагай надад анх үзүүлсэн. Үзээд миний үнэхээр ой гутсан. Архи, тамхины хуулийг санаачилсан хүн өөрөө төрийн ордонд архи тамхи хэрэглээд ард түмнийг доромжлоод зохисгүй үйлдэл гаргаад байж болохгүй биз дээ. Зургаадугаар сарын 6-нд би бичлэгийгСонгинохайрхан дүүргийн засаг даргад үзүүлсэн юм. Тэгэнгүүт тэр даруй Л.Эрдэнэчимэг гишүүн над руу утасдаж бид хоёр уулзалдсан. Надтай яах гэж уулзаж байгаа вэ гэхээр тэр бичлэгийгүзээд ямар нэгэн санал тавих гэж байгаа хэрэг шүү дээ. Түүнээс бишЛ.Эрдэнэчимэг гишүүн бид хоёр найзууд биш. Гэтэл Л.Эрдэнэчимэг гишүүн надтай найз учраас 50 сая төгрөг зээлүүлсэн гэж хэлсэн байсан.Хэвлэлийн бага хурал хийх үеэрээ ч гэсэн надад тэр бичлэгийг үзүүлээд Х.Бат-Ялалт долоо хоногийн турш мөнгө нэхсэн гэж хэлж байна лээ.Ийм худалч хүн төрд байж болохгүй ээ. Тэгэхээр ийм хариуцлагагүй худалчхүний үгэнд итгэх үгүйгээхүмүүс тунгаана биз. Г.Алтаншагай бид хоёр энэ үйлдлийг хийснээрээ жудаггүй зан гаргасан байж болно.Гэвч Монголын улстөрчид ийм зүйлд мөнгөө зарцуулдаг юм байна гэдгийгард түмэн ойлгох хэрэгтэй.Бид үүний нэгэн тодхон жишээ илчлэсэн нь энэ” гэх хариултыг өгсөн билээ.
Г.Уянга гишүүн: Х.Бат-Ялалт гэдэг хүн хэд хоногийн өмнө Л.Эрдэнэчимэг гишүүн рүү утасдаж ийм бичлэг байна, 200 саятөгрөг өгвөл болж байна гэж хэлсэн гэсэн. Л.Эрдэнэчимэг гишүүн над рууэнэ тухай нэлээд бухимдангүй ярьсан. Л.Эрдэнэчимэг гишүүнд гар утсаа хулгайд алдсан гэдгээ би хэлсэн.Энэүйлдэл бол хүүхнүүдийг дарж авах гэсэн арчаагүй оролдлого.Үүнд бид бууж өгөхгүй ээ. Харин ч улам эвлэлдэн нэгдэнэ” гэсэн.
Л.Эрдэнэчимэг гишүүн: “2016 оны зургаадугаар сарын 6-ны өдөр Х.Бат-Ялалт надтай ирж уулзсан. Тэгээд надад энэ бичлэгийг үзүүлээд 200 сая төгрөгөөр зарна гэж хэлсэн. Би бичлэгийг үзээд миний төрсөн өдрөөр Г.Уянга гишүүн гар утас дээрээ тоглож бичсэн бичлэг болохыг таньсан. Тэгээд би Уянгаа гишүүнтэй утсаар холбогдож энэ бичлэгийн талаар асуутал “би гар утсаа алдсан учир Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан байгаа. Та бас Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хандаарай гэж" хэлсэн. Зургаадугаар сарын 7 ны өдөр би Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст очижХ.Бат-Ялалт гэдэг хүн Уянгаа гишүүний хийсэн бичлэгийг надад үзүүлж 200 сая төгрөг нэхсэн талааргомдол гаргасан. Энэ хэрэг одоо цагдаа дээр хэрэг үүсгэгдээд явж байгаа. Миний өгсөн гомдлын дагууХ.Бат-Ялалт очиж мэдүүлэг өгсөн байх ёстой. Г.Уянгаа гишүүний утсыг яаж хулгайлж авсан талаараа мэдүүлгээ өгсөн байхгэж бодож байна. Үүнээс хойш долоо хоногХ.Бат-Ялалт надаас тасралтгүй мөнгөнэхсэн. Сүүлдээ ядаж сонгуулийн дараа өгье мөнгө зээлүүлээч гэсэн. Тэгээд би 50 сая төгрөгийг өөрийнхөө нэр дээр зээл гэж бичээд шилжүүлсэн".
Би ажлын байран дээрээ вино ууж, тамхи татсандаа, ёс зүйн алдаа гаргасандаа ард түмнээсээ уучлалт гуйж байна. Би 1984 онд Болгарт оюутан байхдаа тамхи татаж сурсан. 20 жил тамхи татсан. Өөрийнхөө гаргасан хуулиа би зөрчсөндөө харамсаж байна. Миний хэлсэн үг бол хүний эрхийн асуудал гэж би бодож байна. Хууль зөрчсөн үйлдэлдээ зохих торгуулиа төлсөн"гэлээ.
Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй Н.Учралыг уг хэрэгт холбоотой, 200 сая төгрөг хувиасаа гаргаж Г.Уянгад өгсөн гэх мэтийн хардлага бий болоод байгаа юм.
Энэ тухай Н.Учралын аав Н.Ням-Осор хэлэхдээ “Учралыг гүтгэн доромжлох явдал хэрээс хэтэрлээ. Уянгад 200 сая төгрөг өгч Л.Эрдэнэчимэгийн ёс зүйгүй бичлэгийг худалдаж авсан гэж гүтгэн доромжилж байна. Манай хүү тэр Уянгад 200 сая төгрөг өгч бичлэг авах нь байтугай түүнийг таних ч үгүй, уулзаж ч үзээгүй. Миний хүү Учрал ийм хөгийн юманд хутгалдах хүн хэрхэвч биш. Ингэж ор үндэсгүйгээр гүтгэн доромжилсон явдлыг бид няцааж байна” гэжээ
ТүүнчлэнМонголын парламентын гишүүн эмэгтэй Төрийнхөө ордонд архи ууж, тамхи татан, секс ярьж буй бичлэг гадны хэвлэлийнхараанд хүртэл өртжээ. Тухайлбал, http://m.newswave.kr/ мэдээллийн сайт энэ тухай нийтэлжээ.
Энэхүү мэдээнд “Монгол Улсад УИХ-ын сонгууль энэ зургаадугаар сарын 29-нд болно. Сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн талаар элдэв мэдээ, мэдээлэл тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр гарч дуулиан шуугиан гараад байна. Өнөөдөр гэхэд л парламентын эмэгтэй гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордондоо архи ууж, тамхи татдагийг нь нотлох нэгэн бичлэгийг цацаж, шуугиан тариад байна. Гишүүд нь ийнхүү дахин сонгогдохын төлөө янз бүрийн арга хэрэглэж, нэг нэгэн дээрээ гишгэлж байгааг нь одоо хараад л суух үлджээ" хэмээн бичжээ. Тэдхараад суух нь аргагүй биз дээ. Яагаад гэвэл гадны улс төрчид буруу үйлдэл хийсэн бол ард түмнээсээ уучлалт гуйгаад огцордог жамтай.
Тухайлбал Японы сайд эмэгтэй дэвүүр тараасандаа гэмшин ард түмнээсээ сөгдөн уучлалт гуйж огцорч байсан удаатай.
Гэтэл манайд өнөөдрийн байдлаар уучлалт гуйгаад л үлдлээ. Цаашид хэрхэхийг хэн ч мэдэхгүй. Нээрээ л гадныхан шиг хараад л сууж байя.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ