Л.Эрдэнэчимэг гишүүн ард түмнээсээ уучлал гуйлаа
Өчигдөр сэтгүүлч Б.Алтаншагай,“Шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд согтууруулах ундаа хэрэглэн, тамхи татаж буй бичлэгийг олон нийтэд дэлгэсэн.
Энэ асуудлаар Л.Эрдэнэчимэг гишүүн албан ёсны тайлбар өглөө. Тэрээр Х.Бат-Ялалт зургадугаар сарын 6-ны өдөр над руу залгаж миний төрсөн өдрөөрөө вино уусан бичлэгийг үзүүлж 200 сая төгрөг надаас нэхсэн. Би энэ бичлэгийг үзээд миний төрсөн өдрөөр Г.Уянга гишүүний авсан бичлэг болохыг мэдсэн. Тэгээд би Г.Уянга гишүүн рүү залгаад ямар учиртай яагаад бичлэг алдагдсан болохыг лавлахад би гар утсаа хулгайд алдсан, энэ асуудлаар би Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргасан. Та бас энэ асуудлаар Чингэлтэйн цагдаад хандаарай гэсэн. Энэ дагуу зургадугаар сарын 7-ны өдөр гомдол гаргасан.
Үүнээс хойш Х.Бат-Ялалт долоо хоногийн турш тасралтгүй мөнгө нэхсээр байсан. Сүүлдээ “Сонгуулийн дараа өгье, ядаж 50 сая төгрөг зээлчих” гэсэн. Би энэ дагуу 50 сая төгрөгийг хаан банкныхаа дансаар дамжуулан “Зээл” гэсэн утгатайгаар дамжуулсан.
Би Х.Бат-Ялалтад “Заавал авна шүү. Би энэ мөнгөө насан туршдаа нэхнэ шүү” гэснийг нь “Насан туршийн зээл” гэж тайлбарлан гуйвуулж байна лээ. Ажлын байран дээрээ вино ууж, тамхи татсандаа би ард түмнээсээ уучлалт гуйж байна. Харин миний хэлсэн үг бол хүний эрхийн хүрээний асуудал юм. Би гадаадад оюутан байхдаа тамхи татаж сурсан, 20 жил тасралтгүй татаж байгаа тул тамхины хуулийг санаачлах хэрэгтэй юм гэсэн итгэл үнэмшлээр батлуулсан. Тамхины хууль санаачилсан ч тамхи татаж байгаа нь миний буруу юм.
Би энэ явдлыг маш нарийн эртнээс төлөвлөсөн явдал гэж харж байгаа. Учир нь Тосонбумын нурууг тусгай хамгаалалтад авахуулсан Оюунгэрэл та хоёр 50 тэрбумыг төлөөрэй гэж байнга утсаар дарамталдаг.
Энэ мөнгөтэй улсуудын гар хөл нь Х.Бат-Ялалт, Б.Алтаншагай нар юм байна гэж би хардаж байгаа. Тиймээс Б.Алтаншагай зориуд надтай нэг тойрогт өрсөлдсөн байх. Ер нь эмэгтэй нэр дэвшигчид рүү дайрч байгаа байдал хэрээс хэтэрлээ. Нара, Анужин нар луу яаж дайрлаа, одоо хэн дээр ээлж нь ирж байгааг та бүхэн харж байгаа байх.
Ийм байдлаар рикит хийж байгаа Б.Алтаншагай, Х.Бат-Ялалт нарыг битгий сонгоорой гэж би уриалж байна.Нам харгалзахгүй эмэгтэй нэр дэвшигчидээ дэмжихийг уриалж байна гэснээр хэвлэлийн хурал өндөрлөлөө. Тэрээр Г.Уянга гишүүн Н.Учрал нарын талаар ямар нэгэн байр суурь илэрхийлэхээс татгалзсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ