Сильвестр Сталлонег шүүхэд өгөв
Өөрөө продюссерлэж, NBC сувгаар саяхнаас гаргаж эхэлсэн нэгэн реалити шоугаараа оюуны бүтээлийн хулгайд хардагдсан нэрт жүжигчин эр шүүхэд дуудагдахаар болжээ.
Сталлонегийн эсрэг гаргасан нэхэмжлэлдээ дасгалжуулагч Роберт Флетчер өөрийгөө уг шоуны зохиогч хэмээн дурджээ.
Ноён Флетчер хоёр жилийн өмнө “Америкийн шилдэг дасгалжуулагч” хэмээх шоуныхаа зохиолыг Холливудын хэдэн продюссерт илгээсэн байна. Тэдгээрийн дунд Сталлонетэй дотно нөхөрлөдөг хүмүүс байсан аж. Тэдний нэг Дюркин гэгч 2015 онд Флетчертэй гэрээ байгуулсан ч удалгүй тодорхойгүй шалтгааны улмаас гэрээгээ цуцалжээ. Харин 2016 оны дөрөвдүгээр сараас Дюркин Сталлонетэй хамтран ижил төстэй реалити шоуг NBC сувгаар цацаж эхэлсэн гэнэ.
Уг шоунд, 20 эрэгтэй, эмэгтэй дасгалжуулагч хоорондоо өрсөлддөг байна. Флетчер долоон сая доллар нэхэмжилж байгаа аж. - See more at: http://www.wikimon.mn/content/68989.shtml #sthash.SCe9No0u.dpuf.jpg","thumb":"s/n/s/dpuf.jpg"}]
СЭТГЭГДЭЛ БИЧИХ