Хоолойгоо тэрбумаар даатгуулсан Ө.Цэрэнчунт эгчмэд бүсгүйтэй ханилжээ
“Тэр богино дуу дуулмар аядагчид миний ганц ч дууг аялж чадахгүй” гэж өнөө цагийн оддыг хатуухан тодорхойлдог Ардын жүжигчин А.Хайдав гуай “гарын” ганцхан шавьтай. Харь улсын томоохон театрт ихэд үнэлэгдэж буй дуучин Ө.Цэрэнчунт анхлан “Бүжгэнд уриач”, Алагхан хорвоод хоёулханаа” гэх мэт нийтийн дуугаар олонд танигдаж байлаа.
Харин эрхэм багшийнхаа зөвлөгөө, шаардлагын дагуу мэргэжлийн ажлаа сонгосон тэрбээр энэ хугацаанд багагүй амжилт гаргаад байгаа. Олонд танигдаж эхлэх үедээ сэтгүүлч бүсгүйтэй дотно үерхэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр “хөөрхөн” гэгч нь рекламдуулж явсан дуучин маань бизнесийн шинж чанартай энэхүү харилцаагаа төдийлөн удаан үргэлжлүүлээгүй.
Нэрд гарсан цагаасаа хойш цөөнгүй бүсгүйчүүдтэй нэр холбогдсон ч, гэр бүлийн амьдрал зохиож байгаагүй Ө.Цэрэнчунт хоёр жилийн өмнөөс эхлэн өөрөөсөө нэлээд хэдэн насаар эгчмэд эмэгтэйтэй хамтран амьдарч эхэлсэн сурагтай. Өдгөө албан ёсоор гэр бүлийн амьдралаа зохиож, харийн оронд хамтдаа хийж бүтээхээр зүтгэж яваа шавийнхаа энэхүү сонголтыг ч эрхэм багш нь дэмжсэн гэнэ шүү. Юутай ч, дуучин залуугийн энэ сонголт бизнесийн бус хайр сэтгэлийн үндсэн дээр “цэцэглэсэн” гэж найдахаас өөр яах билээ.
С.Цахиур
www.zone.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ