Америкийн од дуучныг концертынх нь дараа буудан хөнөөжээ

Америкийн “Дуу хоолой” шоуны ялагч од, 22 настай дуучин Кристина Гриммийг Орландо мужид концерт тоглож дууссаны нь дараа үл мэдэгдэх этгээд буудан хөнөөгөөд дараа нь өөрийнхөө амийг хорлосон хэрэг гарчээ. Концерт тоглох үеэр байсан дуучны ах гэмт этгээдийг анзаарсан ч олон хүний түлхэлцээн дунд ойртож саатуулж амжаагүй байхад нь буун дуу гарсан гэнэ.

Гэмт этгээдийн нэрийг болон аллагын шалтгааны талаар цагдаагийнхан мэдээлээгүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ