Алт зүүх нь яагаад аюултай байдаг вэ?
Мерилин Керро алтан гоёл зүүлт ямар аюул дагуулж байдаг тухай бичжээ. Алт тэр бүр хүнд ээлтэй байдаггүй гэнэ. Магадгүй хэн нэгэнд аз амжилт, харин нөгөөд нь таагүй зүйлийг татаж байдаг. Алт асар хүчтэй энергитэй бөгөөд манай гариг дэлхийн хүн амын бараг 15 хувьд нь ээлтэй байж магадгүй. Эндээс ихэнх хүмүүст алтан гоёл зүүлт хор хөнөөл л татдаг гэж дүгнэлт хийж болно.
Гайхалтай өгөөмөр, сайхан сэтгэлтэй, аядуу зөөлөн хүмүүс л алт зүүхэд тохиромжтой. Өрөвч нинжин сайхан сэтгэлтэй хүмүүст алт аз амжилт дагуулдаг. Алт тэдний зан араншингийн эерэг талуудыг илүү ихээр тодотгон өгч, хар муу зүйлээс хамгаалж, амьдралдаа амжилтанд хүрэхэд нь дэмжиж өгнө. Идэвхтэй, хөдөлгөөнтэй, өөдрөг, хүссэндээ хүрэх гэж хичээж тэмүүлдэг, өөрийн үнэлэмж өндөртэй хүмүүс л эерэг бодол тээн, толгойдоо зүүх нь ээлтэй сайн гэнэ. Уур уцаартай, атаач, хорон санаатай, түрэмгий зантай хэрүүл маргаан хийх нь элбэг хүмүүсд алт ер тохирохгүй. Харамч, зожиг, хүмүүстэй нийтэч биш хүмүүст алт дургүй.
Хэрвээ дээр дурдсан ийм зан араншинтай хүмүүс алт ихээр зүүвэл эцсийн дүнд юу ч үгүй болж хоосроно. Хар муу санаатай элдэв муу юм сэдэж санаж явдаг хүмүүсийн зүүсэн алтан эдлэл эзнийхээ улам муу муухай зүйл хийх хүслийг бадраадаг. Төмөр хатуу эдийн энерги сөнөөж үгүй хийх хүчтэй тул эзнийгээ илүү муу үйл хийхэд түлхэн хамаг зүйл муу муухайгаар дуусна. Түүнээс гадна Эстоны зөн билэгтэн маань өөрийн биш, бусдын алтан ээмэг, бөгж, гоёл зүүлт хэзээ ч зүүж болохгүй хэмээн анхааруулж байна. Хэрвээ цусан төрлийн хэн нэгэн алтан эдлэл бэлэглэсэн бол тэр эдийг дагалдан хуучин эзний нь энерги ирдэг.
Хэрвээ тэр алтан эдлэл бэлэглэсэн хүний амьдралд олон таагүй зүйл болж өнгөрсөн эсвэл тухайн хүн хар муу санаатай нэгэн байсан бол ийм алтан эдлэлийг ер зүүх хэрэггүй. Алтан эдлэл зүүсэн эзнийхээ хамаг мэдээллийг хадгалж байдаг тул бусдын гоёл зүүлтийг зүүснээр өөртөө тухайн хүний таагүй, бүтэлгүй бүхнийг татна. Магадгүй хуучин эзнийх нь тус дэмжлэгийг ч авч болох юм. Байнга сөрөг энергийн дайралтанд өртдөг, үргэлж муу бодол тээж явдаг, атаач, хэн нэгнээс өшөө хонзон авахыг санаархдаг хүмүүсийг алт зүүхгүй байхыг зөн билэгтэн Эстон бүсгүй маань зориуд анхааруулж байна.
Гагцхүү сэтгэл нь цэвэр ариун, ухаалаг хүмүүст алтан эдлэл ээлтэй байдаг гэнэ.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ