Ник Кэннон Мэрайя Кэригийн хуримыг баллана

Дуучин Мэрайя Кэри, тэрбумтан Жэймс Пэкер нарын хурим энэ зуны сүүлчээр болох ёстой. Гэвч урьдчилан тооцоолоогүй хүндрэлүүдээс болж ёслол тодорхойгүй хугацаагаар хойшилж байгаа билээ. Тэр хүндрэлтэй шалтгаанаар дуучин эмэгтэйн одоогийн нөхөр Ник Кэннон тодроод байгаа юм. Мань хүн энэ хуримыг болгохгүйн тулд чадах бүхнээ хийж байгаа аж.

Ямар ч байсан Мэрайя бүсгүй ийм бодолтой байгаа гэнэ. Тэрбээр нөхөр нь гэр бүлээ цуцлуулах баримт бичигт гарын үсгээ зурахаас цааргалж байгаа хэмээн мэдэгджээ.

Ингэхдээ Кэннон ямар учраас татгалзаж байгаагаа ерөөсөө тайлбарлахгүй байгаа аж. Энэ нь тун сонин зүйл мэт санагдана. Яагаад гэвэл салах санаачлагыг Кэннон өөрөө гаргасан билээ. Дуучин эмэгтэй түүний санаачлагыг 100 хувь дэмжинэ гэж тэр тооцоолоогүй бололтой.

Тэд 2014 оны наймдугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа юм. Мөн оны 12 дугаар сараас хойш гэр бүл цуцлуулах үйл явц өрнөж байгаа. Ник эхнэрээ яагаад тавьж явуулахгүй байгаа нь тодорхойгүй хэвээр үлдэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ