Тэмцэгч гишүүний содон төрх
Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд 12 нам, гурван эвслээс нийт 429, 69 бие даан нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэхийг нь гардуулж өгөөд буй. Энэ удаагийн сонгуульд нийт 498 нэр дэвшигч өрсөлдөж байгаа.
Үнэмлэхээ гардаж буй нэр дэвшигчдийн дунд содон туссан эрхмүүдийн нэг нь яах аргагүй парламентын тэмцэгч гишүүн Ж.Батзандан байлаа. Тэрбээр энэ удаа Баянзүрх дүүргийн 53 дүгээр тойрогт хүч үзэж буй. Үнэмлэх гардуулах үйл ажиллагаанд Ж.Батзандан улаан зангиаг тун мэдрэмжтэйгээр сонгосон нь хэн хүний харааг өөртөө татаж чадаж байна лээ шүү.
М.Ирмүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ