Хүрлээгийн овсгоотой охин оддыг “ашиглав”
Өөрийн нэрийн “Wolarsen” матт уруулын будгаа гаргаад байгаа Х.Намуунаад 24 цаг ч багадаж байгаа гэнэ. Учир нь хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн эхлүүлсэн ажил нь ийнхүү урагштай байгаад урамшсан бүсгүй олон зүйлийг хийхээр зорьж байгаа аж. Тэрээр ойрын хугацаанд будгийнхаа нэр төрлийг олшруулан, улмаар дэлхийн зах зээлд гаргахыг хүсч байна.
Нэгэнтээ сайн аавын нэрээр олонд танигдсан бол өнөөдөр “Wolarsen” нь түүний танилын хүрээг нь тэлсээр байгаа аж. Сэргэлэн Намуунаа ч үүнийг алдахыг хүссэнгүй бололтой. Олны танил оддоор уруулын будгаа рекламдуулсан шигээхэтэвчээ зузаалж сууна.
А.ДӨЛ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ