“Исламын улс”-ын эсрэг энэтхэг хөгжмөөр “дайралт” хийв

Британийн тусгай хүчнийхэн “Исламын улс”-ын дайчидтай тэмцэх нэгэн өвөрмөц арга бодож олжээ. Тэд энэтхэг хөгжмийг хамгийн чанга дээр нь тавьж, исламчуудад сэтгэлзүйн дайралт хийлээ гэж Mirror-т мэдээлсэн байна.

“Исламын улс”-ын гишүүд хөгжим сонсох хориотой бөгөөд лалын шашны ёс зүйд сөргөөр нөлөөлнө гэж үздэг аж. Иймээс террористуудын эмзэг цэгийг ашиглан, тэднийг энэтхэг хөгжмөөр “хордуулахаар” шийдсэн гэнэ.

Энэхүү өвөрмөц санааг Пакистанаас гаралтай, британийн тусгай албаны нэгэн ажилтан анх гаргасан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ