“Дөрвөн зүг”-ийн Анар шийтгүүлж байна
2002 онд байгуулагдаж, 2004 онд “Би хэн юм бэ” дуугаа гаргаж, төдөлгүй “Тайлагнал” анхны цомгоо санаснаасаа илүү зарж, 2006 онд “Тайлагнал”тоглолтоо хийсэн хамтлаг бол “Дөрвөн зүг” байлаа. Шагай, Анар Табаар, Кадр нарын дөрвөн залуугаас бүрдсэн тус хамтлаг Монголын хип хоп ертөнцөд өөрийн мөрийг үлдээсэн гэж өргөн өмд, хэлхгэр цамцтай “хөгшин” реппэрүүд ярьдаг юм билаа.
Даанч хамтлагийн уран бүтээлийн ажил удаан үргэлжлээгүй ч “Би хэн юм бэ”, “Хам биш”, “Мануусын санаа”, “Бүү давар хужаа” дуунуудыг нь тухайн үеийн сонсогчид нь анддагүй юм. Хамгийн сүүлд 2014 онд бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзнаа гарсан байдаг. Даанч өнгөрсөн жил хамтлагийн гишүүн Табаар нас барсан бол Анар хар тамхины хэргээр ял эдэлж байгаа гэнэ. Дуулж байгаа дуундаа энэ нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийг ширүүнээр шүүмжлэн дуулдагатлаа хар тамхины хэргээр хип хопынхон удаа дараашалгагдаж бас шийтгүүлж байгаа нь харамсалтай.
А.ДӨЛ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ