Н.Энхбаяр Сонгинохайрханд нэр дэвшихээ мэдэгджээ
Өнгөрөгч Бямба гаригаас өлсгөлөн зарлаж эхэлсэн Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан өчигдөр орой энэхүү эсэргүүцлээ зогсоосон билээ. Тэгвэл тэд 2016 оны Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчдийнхээ материалыгСЕХ-нд хүлээлгэж өгсний дараа Эрх чөлөөний талбайд мэдээлэл хийлээ.
Тус намаас УИХ-ын сонгуулийн 76 тойрогт 71 хүнийг нэр дэвшүүлэхээр болжээ. Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр Улсын Их хурлын 75 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр болсныг албан ёсоор зарласан юм.
Харин УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ намын даргатайгаа нэг дүүрэгт буюу 72 дугаар тойрогт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, МАН-аас нэр дэвшигч Н.Учрал нартай өрсөлдөхөөр болжээ. - See more at: http://www.wikimon.mn/content/68742.shtml #sthash.qe29PnvK.dpuf
СЭТГЭГДЭЛ БИЧИХ