Х.Бат-Ундрал: Найзуудыгаа ийм шийдвэр гаргахад хүргэсэн миний буруу
Guys хамлагийн дуучин Уугий буюу Х.Бат-Ундрал хар тамхины хэрэгт холбогдсон талаарх мэдээлэл бид өмнө нь хүргэсэн. Тэгвэл тус хамлагийн бусад нөхөд нь албан ёсоор гурван гишүүнтэй болсон талаар мэдээлэл хийв. Энэхүү мэдэгдэл нь олны дургүйцлийг хүргэж, тэднийг хүн чанаргүй болгон харагдуулах боллоо.
Тэдний хэлж буйгаар тус хамтлагийн гишүүн асан Х.Бат-Ундрал нь хамтлагаасаа гараад сар гаруй хугацаа өнгөрчээ. Харин түүнийг хар тамхины хэрэгт холбогдсон талаар мэдээлэл байхгүй гэсэн хариулт өгсөн юм.
Тэгвэл Х.Бат-Ундралын зүгээс цахим хуудсаараа дамжуулан өчигдөр доорх постыг хүргэжээ.
Харин өнөөдөр тэрээр "Миний буруу... найзуудыгаа ийм шийдвэр гаргахад хүргэсэн миний буруу.
Тэдний минь зөв.
Найзуудыг минь битгий зэмлээрэй гэж та бүхнээсээ чин сэтгэлээсээ хүсье.
Найз нартаа урлагийн алтан шар замд нь амжилт хүсье.
Уучлаарай Уугийгаа.
Амьдрал үргэлж сайхнаараа!!!" хэмээн хамтлагийнхныгаа өмөөрч, сэтгэлийн үгээ илэрхийлэн, уучлал хүссэн байна.
Guys хамтлагийн 20 жилийн ой ирэх онд болох юм. Тиймээс шүтэн бишрэгчдийнх нь зүгээс "Guys бол дөрвөн бэрх. Нэг нь л байхгүй бол дөрвөн бэрх байдаггүйтэй адил тийм л хамт олон... Ирэх онд 20 жилийн ой хүлээж байна. Тэр цагт 4-лээ хамт тайзан дээрээс сонсогчидтойгоо уулзаарай..." хэмээн хүсчээ.
М.Ирмүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ