Бөгжний тухай баримтууд
Ээмэг, бөгж, бугуйвч, бүс, алчуур бол эмэгтэй хүнийг бусдаас ялгаатай харагдууладаг таван гоёл гэдэг. Бөгжийг монголчууд бэлзэг, бөлзөг гэж ч нэрлэдэг ба гэр бүл болсон бол эр нь хаан сүйх, эм нь хатан сүйх бөгжийн ядам хуруундаа зүүдэг байна. Хуруундаа бөгж зүүсэн эмэгтэйн гар цэвэрхэн, дэгжин харагддаг. Ямар бөгжийг зүүсэн гэдгээр нь төдийгүй аль гарын аль хуруундаа зүүсэн байна вэ? гэдэгт их утга учир агуулагддаг. Эр эм ялгаагүй гэрлэсэн бол ядам хуруундаа бөгж зүүдэг. Энэ нь хайрын булаг болох зүрхний артерийн судас ядам хуруунд байдагтай холбоотой. Хуримын бөгжийг ядам хуруундаа зүүдэг ёс нь эртний грекийн үеэс эхлэлтэй гэнэ. Эрх мэдэл долоовор хуруунд байдагтай уялдуулан долоовор хуруунд ихэвчлэн том шигтгээтэй, үнэтэй бөгж зүүдэг байна. “Эрх мэдлийн бөгж”-ийг баруун гарынхаа долоовор хуруунд зүүдэг хүн ухаалаг, дотроо бодолтой дороо суурьтай, харин зүүн гарынхаа долоовор хуруунд зүүх нь хийрхэгч, эрх мэдэлд шунамхайрагч хүний шинж гэнэ. “Би сайхан, хөөрхөн” хэмээн тунхаглагч байдаг ажээ. Хамгийн урт, хамгийн голын энэ хуруу нь зүүсэн бөгжний үзэмжийг тодотгож өгөх төдийгүй өөрөө өөртөө таалагддагийн баталгаа болж өгдөг байна. Долоовор хуруунд зүүсэн бөгж эзнийхээ догшин ширүүн зан төрхийг илтгэдэг бол дунд хуруун дахь бөгж өөрийн байр суурийг арай эелдэг зөөлөн байдлаар илэрхийлэгч, гэмгүй “биеэ тоогч”-ийн дүр төрхийг илтгэдэг. Мөн гэрлэсэн хүн бэлэвсэрсэн тохиолдолд дунд хуруундаа ядам хурууны бөгжийг зүүдэг. Чигчий хуруу бол бидний “бүтээлч чадвар”-ыг илтгэж байдаг хамгийн “бяцхан ном” юм. Ихэнх жүжигчид, зураачид, загвар зохион бүтээгчид чигчий хуруундаа бөгж зүүх нь ердийн үзэгдэл гэнэ. Гэхдээ таны урлагын ертөнцтэй ямар ч холбоогүй нэгэн танил чинь чигчий хуруундаа бөгж зүүдэг бол тэрээр бусдаас онцгой харагдахыг хүсэж тэмүүлдэг төдийгүй авьяаслаг нэгэн байж магадгүй юм байна. Манайхан бол гарлагын үүдийг хаадаг гэж сүжиглэн чигчий хуруундаа бөгж зүүдэг байна. Аливаа бөгжийг насны онцлог, гар хурууны хэлбэр, хэмжээ, өмссөн зүүсэнтэйгээ хослуулж зүйх хэрэгтэй. 18-тай охин том алтан бөгж зүйсэн нь нэг сайхан харагддаггүй биз дээ? Арван хуруундаа бөгж зүүсэн хүн бас сайхан харагдах уу? Хүний хуруунд байгаа бөгжийг өөрийн гараар авдаггүй гэдэг. Учир нь тэр хүний өвчин зовлонг өөрийн биед авдаг гэж үздэг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ