24 баримт: П.Анужингийн цомнол ба алдагдсан бичлэгийн дуулиан
Хагас жил орчмын өмнө “Херо” энтертайнмент студийн бэлтгэн хүргэдэг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн нууц бичлэг алдагдаж, дуулиан тарьсан. Цагдаа шүүхийн хаалга татаад байгаа энэ асуудлын үнэн мөн өнөөг хүртэл тодорхой болоогүй байгаа билээ. Тэгвэл тус нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин ойрын өдрүүдэд энэ хэргийн талаар эргэн сөхөж, хулгайчийг мэдэж байгаа гэхутга бүхий зүйлийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн.
Тэрбээр “Сэтгүүлч Б.Ганчимэгийн асуултанд 5 сарын дараа хариулав. Алдагдсан гэх бичлэгийн бай нь би , "Намын бага" хурал байж ээ. Намын бага хурал дөхөж байгаа нь мэдрэгдэж байна. Хамтран уран бүтээл хийж байсан газарт маань "том бүлэглэл" орж бичлэг алдлаа гэж байсан. Энэ удаа өөрсдөө тараахаа заналхийлэн бичлээ. Хүн уншимгүй үгээр өөрийн утасны дугаараас ил тод бичсэн байна бил ээ, түүнийг энд тавьчих муухай биз ээ. Өнөөхийг нь манай намын нэр бүхий эрэгтэй улайран тарааж явна өнөөдрөөс. Нэрийг нь биччих гэхээр "гишүүн" бөгөөд ахиад дэвших гэж яваа..., замд нь ерөөл өргөж, эр хүнийг давж ухаан заая! Тэгээд ч "журмын нөхөр" гэж үг бий” хэмээн өгүүлсэн нь олон хүний анхаарлыг татаж “П.Анужинг ёстой л хоёр нүүртэй, хоосон ярьсан эмэгтэй байна даа” хэмээн шүүмжилж байв. Учир нь тэрбээр алдагдсан гэх бичлэг дээр МАН-тай тангараг тасарч, хонь, чоно болсон Н.Энхбаярт намынхаа бага хурал дээр яригдсан зүйлийг нэгд нэгэнгүй хэлж, “хошуу хүргэж” байгаа нь тод бичигдсэн байдаг. Энэ нь П.Анужинг ямар хэмжээний улс төрч, улс төрч хүний ёс суртахууны хэм хэмжээ нь хэр болохыг бэлхэн илтгэж байх шиг.
Тэрбээр энэ удаагийн сонгуульд МАН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвших сураг чих дэлсэж байгаа. Тиймээс ч П.Анужин сонгууль хаяанд ирснийг гэнэт ухаарсан мэт алдагдсан бичлэгийн талаар ийн өгүүлсэн нь олны шүүмжлэлийг хүртээд байна. Түүнчлэн П.Анужин “VTV” телевизийн бэлтгэн хүргэдэг “Шударга ярья” нэвтрүүлгийн зочноор оролцож бас л дуулианы эзэн болов. Энэнэвтрүүлгийн үеэр сэтгүүлч түүнд найруулагч Б.Баатарын эхнэр Ч.Ундралтай ам зөрж буй бичлэгийг нь үзүүлсэн юм. Тус бичлэг нь П.Анужинг ёстой л муу дээр муухай гэгч болгож орхих шиг болсон. Тэгвэл олны анхаарлыг татаад буй П.Анужингийн цомнолыг 24 ишлэлээр хүргэж байна.
П.Анужин алдагдсан бичлэгт юу өгүүлэв
Баримт 1. Би намынхаа бага хурал дээр “Дээгүүрээ бизнес, улс төрийн бүлэглэл яваад байхад бид нар яах юм бэ. Биднийг ард түмний өмнө алалцуулж, улаан, цэнхэр гэж ялгачихаад та нар хөшигнийхөө цаана нэгдээд байна” гэж хэлсэн.
Баримт 2. Энэ үед аав намайг дуудаад “Миний охин ийм гэнэн юм ярьж болохгүй. Намын бага хурлын тэмдэглэл протоколд бичигдэж байхад ийм зүйл ярьж байж алуулна шүү” гэж хэлж байсан.
Баримт 3. Энэ нэвтрүүлэгт Женкогийн талаар яриахаар түүнийг захиалсан юм байна гэж хардана.
Баримт 4. Тийм болохоор ярьж болохгүй цаад ньюансаараа хийх хэрэгтэй.
Баримт 5. Та /Н.Энхбаяр/ одоогийн улс төрчдийн тухай битгий ярь.
Баримт 6. Таныг тэртээ тэргүй дарамталж байгаа юм чинь. Гэхдээ айлгахын тулд бол зоригтой ярих хэрэгтэй.
Баримт 7. Бид Ц.Нямдорж гуайн зуун эрхэм нэвтрүүлгийг хийж байсан. Тухайн үед Тулгай сайд Ц.Нямдорж гуайн тагнуул байсан гэх баримтыг цацаж байсан.
Баримт 8. Бид ч түүнийг нь үзээд гайхаж байв. Гэтэл намын хурал дээр болохоороо түүний үг дархлагдсан байдаг нь үнэхээр гайхалтай.
Баримт 9. Тулга сайд /Х.Баттулга/ Ц.Нямдорж гуайн нэвтрүүлгийг хийж байхад бидэнд “Та нар их муу хүний нэвтрүүлгийг хийх гээд байна" гэж хэлж байсан.
Баримт 10. Х.Баттулга бидний нэвтрүүлэгт нөлөөлж, дарамталж байгаагүй.
Баримт 11. Аав маань намайг "Намын хурал дээр элдэв зүйл ярьж байснаас дуугүй аавыгаа дагаж байгаад 2016 оны сонгууль нэг дүүргээс ч гэсэн нэр дэвшихээ бод" гэж хэлж байсан.
Баримт 12. Таныг /Н.Энхбаяр/ үндсээр нь дарах зүйл хойно хойноосоо яваад байна.
Баримт 13. Энэ нэвтрүүлэг таны талаарх ард түмний дарахлааг үүсгэчих байх. Тэгэхээр таны хуучин юмыг сөхөх боломжгүй болчино.
Баримт 14. Б.Бат-Эрдэнэ аварга намын бага хурал дээр “Би ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн хүн. Би Ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвших бүрэн боломжтой гээд ярихын оронд намайг ч гэсэнН.Энхбаяр гуайн гуйж байгаа л даа гээд яриад босоод ярихаар нь би пээ л гэж бодож байсан.
Баримт 15. Мөн хоёрдугаар эгнээнээс Р.Раш гуай босоод “Намайг ч хүртэл гуйж байгаа” гээд л уйлаад байсан ш дээ.
Баримт 16. Тэр үед Р.Раш гуайг арчаад хаячихсан л даа /Алгаа сэгсэрэв/.
Баримт 17. Би намын бага хурал дээр ийм зүйл ярьж байгааг нь их гайхаж байсан.
Баримт 18. Үнэндээ улс төр бизнесийн бүлэглэл гэдэг чинь тэднээс /намын бага хурал/ эхлэлтэйюм билээ. Тэр тогтолцоо унах гээд унахгүй юм билээ. Одоо улам хэцүү. Гэхдээ хийх гээд явж байна.
П.Анужинтай холбоотой бас нэгэн дуулиан тарьсан бичлэг ил болов
Баримт 19. П.Анужин Херогийн Б.Баатарын экс эхнэр Ундралтай муудалцаж буй бичлэг олон нийтэд дэлгэгдсэн. Тэрбээр тус билэгт Ундралд “Чи хүүхдээ аваад Баянхошуунд оччихсон байсан авгай биз дээ. Одоо чи юу гээд байгаа юм бэ. Би чам шиг юманд дөрвөн жил доромжлууллаа. Чи солиотой юм бишүү” хэмээн бухимдаж байгаа нь тод үлдсэн байв.
Баримт 20. Мөн тэрбээр “Чи нэрд гарахын төлөө улайрч явдаг. Чи мэдрэл муутай, галзуу. Чамайг ханилсан хань чинь хүртэл тэгж ярьдаг” хэмээн уурсах аж.
Баримт 21. Түүнчлэн "Чи өөрөө л хөөгдөөд явчихсан юм байна лээ шүү дээ. “Би чамдхайртай-2”-т тоглуулахгүй бол хүүхдээ гаргахгүй” гэсэн биз дээ” гэж хэлжээ.
Баримт 22. Харин П.Анужин “Энэ асуудал сүүлчийн тав зургаан жилийн турш үргэлжилж байна. Худалдаж авахгүй бол бичлэгийг чинь олон нийтэд цацна" гэж намайг дарамталдаг байсан
Баримт 23. Өдөр бүр л шахам ийм асуудал тулгарсан. Баатарыг түүнээс салгаж суух гэсэндээ ингэж загнаж байгаа юм биш ээ. Өнгөрсөн оны намар Баатар над руу нэг бичлэг явуулсан юм. Тэр бичлэгЧ.Ундрал намайг хорлуулахын тулд их хэмжээний мөнгөөр хүн хөлсөлсөн тухай нэг эмэгтэйн яриа байсан.
Баримт 24. Тэгээд л би Ундралтай уулзъя гэж бодсон юм. Тийм учраас хамаатных нь нэг ахад уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Тэгээд л анх удаа уулзсан нь энэ” хэмээхэд сэтгүүлч “Таныг Баатартай явалддаг гэх цуу яриа уурыг нь хүргэдэг байх” хэмээн асуухад “Би үүнд хэн нэгнийг буруутгамааргүй байна. Тийм ч учраас л уулзъя гэж бодсон юм. Өөрийг чинь ингэж яриад байна, учраа ололцъё гэдгээ л илэрхийлсэн. Уг нь Анужин, түүний хамаатны ах бид гурвын л хооронд өрнөсөн яриа ингээд нийтэд тарчихаж байгаа юм уу” гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ