А.Дөлгөөний өөрчлөлт монгол хүүхнүүдийг Солонгос тийш “уруу” татаж байна

2013 оны “Universe best songs” уралдааны сонирхолтой “face”-үүдийн нэг бол реппэр А.Дөлгөөн буюу Ан Жи Хён байлаа. Тэрээр Солонгосын иргэншилтэй ч “ганцхан иргэншлээс болоод Дөлгөөн солонгос болчихгүй. Солонгост надаас “Аль улсын хүн бэ” гэж асуухад би Монгол л гэдэг. Яагаад Солонгос иргэншилтэй байж болохгүй гэж. Монгол бол миний эх орон. Эх орон минь миний хамгаалагч гэж боддог” гэж ярьсан байдаг.

2013 оны “Universe best songs”-ийн шилдгээр шалгарч анхны уран бүтээл “Хорьж болохгүй хорин насыг хорьж болохгүй, Зарим зүйлийг хичээл номноос хайж олохгүй, Хорьтой байгаа дээрээ холион бантангий нь хутгана, Хорин нэг хүрэхээрээ хүүхэд байхаа болино”-оор үе тэнгийн нөхдийн “ертөнцийг” харуулсан юм. Түүний дараа “Чи бол зураач”, “Шинэ жил”, “Baby come on” зэрэг дуунууд нь үзэгчдэд хүрсэн сайн бүтээл болсон юм.

Даанч сүүлийн үед реппер бүсгүйн нэр бүхий уран бүтээл гэж гарахаа байгаад удаж байна.Магадгүй өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд 25 хүрсэн болохоор “хүүхэд байхаа больсон” ч байж мэдэх юм. Сүүлд Солонгосын “Ай Ди” гоо сайхны эмнэлгийн шинэ нүүр царай болсон түүний стайл өмнөхөөсөө ихэд өөрчлөгдсөн байх ажээ. Нэгэнтээ “энэ байгаа маань миний стиль. Би барби биш, хэн нэгнийг дууриаж “хөлөө хөлдөөхгүй”. Би өөрийнхөөрөө баймаар байна. Би та нарыг хүндэлдэг. Тийм болохоор та нар ч гэсэн намайг ойлгож хүндлээч гэж хүсмээр байна” хэмээж байсан реппэр бүсгүйн өөрчлөлт Солонгос тийш хүүхнүүдийг “уруу” татах ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ