Найруулагч Б.Баатар Ч.Ундралын талаар юу гэж хэлэв

Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин “VTV” телевизийн “Шударга ярья” нэвтрүүлгийн зочноор оролцох үед Б.Баатарын эхнэр Ч.Ундралтай ам зөрж буй бичлэгийг нь үзүүлсэн.

Тус нэвтрүүлгийн бичлэгийг өчигдөр бид та бүхэнд хүргэсэн билээ. Нэвтрүүлгийн үеэр үзүүлсэн бичлэгт "Чи нэрд гарахын төлөө улайрч явдаг. Чи мэдрэл муутай, галзуу. Чамайг ханилсан хань чинь хүртэл тэгж ярьдаг. Чи өөрөө л хөөгдөөд явчихсан юм байна лээ шүү дээ. “Би чамд хайртай-2”-т тоглуулахгүй бол хүүхдээ гаргахгүй” гэсэн биз дээ” гэж П.Анужин хэлжээ. Тэрээр бичлэгийн талаар өөрийн тайлбарыг ч өгсөн.

Харин энэ асуудлаар найруулагч Б.Баатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Намайг доромжилж гүтгэж болно...Ганцхан Ундралыг улс төрийн энэ заваан тоглоомдоо ашиглахгvй байхыг хүсэе! Энэ урт хугацаанд Ундрал нэг ч удаа олон нийтийн хэрэгсэлээр гоншигнож, худлаа vнэн ярьж дарам шахалт болоогvй! Уран бvтээл зогсоогvй л ирсэн...” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Дашрамд сонирхуулахад "Би чамд л зориулж энэ киноны хоёрдугаар ангийг хийх гэж зүтгэж байна” гэж Б.Баатар найруулагч эхнэртээ хэлсэн гэдэг.

М.Ирмүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ