Сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг МИАТ компанийн гомдлоор шалгаж байсан гэв үү

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өнөөдөр өөрийн фэйсбүүк хуудсаар “АНУ-ын Вашингтонд орших Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоотой уулзаж гишүүнээр элсэн Монголын олигархуудын талаарх оффшор мэдээллүүдийг авахаар нисэх гэж байтал Эрүүгийн цагдаагийн газраас дуудан, Эрүүгийн хэрэг үүсгэн улсын хилээр гарахыг хориглов” хэмээн бичиж хэвлэлийн хурал зарлахаа мэдэгджээ.

Бодит байдал арай өөр зүйлээс эхтэй гэдгийг ярих хүмүүс бас байна. Үнэндээ сэтгүүлч Мөнхбаясгалан МИАТ компанитай багагүй дүнгээр хамтран ажиллах гэрээ байгуулж хоёр ч удаагийн гүйлгээгээр 80 орчим сая төгрөг авсан гэх агаад гэрээний дагуу хийх ёстой ажлаа хийгээгүйн улмаас тус компани шүүхэд хандсан аж.

Энэ хэргээр бараг 2 сар гаруйн өмнө хэрэг үүсгэсэн бөгөөд яг ч үнэндээ офшортой хийж байгаа тэмцэлд нь саад болох гээд хилээр гаргаагүй хэрэг ч бас биш бололтой. АНУ-руу нөхөртэйгөө хамт явахаар бизнес класс ангиллын 20 гаран сая төгрөгний үнэтэй суудал захиалж жирийн нэг сэтгүүлч үнэний мөрөөр явж байгаа гэхэд бас л тухтай бөгөөд бэнчинтэй загнасан сурагтай.Үүнээс үүдэн нэг офшорчийн мөнгөөр нөгөө офшорчдоо намнах гэж явсан юм биш биз гэх хар өөрийн эрхгүй төрнө. Өнөөдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ энэ талаараа юу гэж тайлбарлах бол.

М.Ирмүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ