Экс амрагаа алмайруулсан дуучин А.Хишигдалай өөртөө “дурлав”
“Опозит” хамтлагийн дуучин А.Гантулгатай багагүй хугацаанд үерхэж, олны өмнө хамтдаа хөтлөлцөн алхаж явсан ч нэг л өдөр мисс бүсгүйд алдсан гашуун түүх түүнд бий. Миссийн тэмцээнд хоёр дахь удаагаа орж байж титэм хүртсэн загвар өмсөгч Ю.Балжидмаа ч түүний амрагийг өвөртөлсөн даруйдаа олонд “мэдэгдсэн”.
Хайртай залуугаа хаяад явахад нь тийм ч удаан сэтгэлээр унаж гутраагүй дуучин А.Хишигдалай уран бүтээлийн ажилдаа шаргуу анхаарч, стиль имижээ бүрмөсөн өөрчилсөн билээ. Тэр тусмаа биеийн жингээ хасч, үргэлж гоё сайхан харагдахыг хичээх болсон дуучин бүсгүй саяхан энэхүү гайхалтай зургаараа олныг алмайруулав.
Хэн хүний харцыг булаах галбирлаг бие, царайлаг төрхийг нь хараад түүний экс амраг ч дуу алдсан сурагтай. Гэвч нэгэнт орхиод одсон амрагаа дахин хүлээж авах орон зай түүнд байхгүй гэдгийг сануулсан А.Хишигдалай эрчүүдийн болзох саналд ёстой л нэг дарагдаж суугаа гэнэ лээ. Харин түүний энэхүү эрс өөрчлөлтийг гоо сайхны мэс ажилбартай нь холбож тайлбарлах хүмүүс ч мэр сэр байгаа сурагтай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ