A sound-ын Тэмүүлэн юуны төлөө шалдлав ?

Миссүүд, эмэгтэй дуучид, жүжигчид шалдан зургаа тэдэн төгрөгөөр авхууллаа гэж сонсож байснаас биш эрэгтэй од шалдаллаа гэж ер нь сонсож байгаагүй юм байна. Тэгсэн ASound-ын Тэмүүлэнг шалдалсан байгааг залуучуудын холбооны урд талын 4 метрийн урттай самбар дээрээс харлаа. Сэтгүүл дээр шалдан зургаа авхуулсан байгааг харж байнаас, гадаа ийм том самбар дээрээс харна гэж төсөөлж байсангүй.

Яагаад? Яах гэж? ямар учраас шалдлав?

A sound хамтлаг 1990 онд гарсан “Хонхны дуу”-ны араас орох нэгэн хувилбарыг “Үнэний дуу” нэртэйгээр гаргажээ. “Хонхны дуу” тэмцье, босьё, сэрцгээе гэсэн утгыг агуулж ард түмнийг уриалж байсан бол, “Үнэний дуу” нь өнөөгийн шударга бус бохир нийгмээс үнэнийг хайсан, үнэнийг үгүйлсэн өнгө аясыг агуулсан байна. Шалдалсан зургаараа тэр шударга ёсны хомсдол, үнэний өлсгөлөнд ороод байгаа өнөөгийн нийгэмд цочроо өгөхийг хүсч, магадгүй энэ хорвоо дээр шалдан ирээд шалдан буцдагаас хойш эд зүйлд шунан дурлаж ард түмнээ үгээгүй ядуурал хоосрол, өрөнд оруулахаа болихыг төрийн “хулгайчдад” уриалж сануулж байгаа юм шиг. 26 жил МАНгартуулаад, АНдууруулсныг өнөөдөр засч, үе солигдох болсон гэдгийг Тэмүүлэнгийн “Үнэний дуу” дахин санууллаа. Ямартай ч 1990 оны С.Цогтсайханыг Тэмүүлэн залгамжилж түүхэнд үлдэх нь ээ.

М.Ирмүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ