Бид матрикс дотор амьдарч байж магадгүй
Гүн ухаан судлаач Ник Бостром хүн төрөлхтөн, манай гараг ертөнц гээд бүх зүйл тэр чигтээ маш өндөр дэвшилтэт компьютерийн кодоос үүсч харилцаа, мэдрэмж, дурсамж хүртэл супер компьютерийн мэдээллийн сангаас урсан гарч байдаг гэх онолыг дэвшүүллээ. Хэдийгээр энэ нь солиотой мэт санагдаж болох ч АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн эрдэмтэд ч уг онолыг хүлээн зөвшөөрөөд байгаа аж. Үүнийг энгийнээр тайлбарлах юм бол хүн төрөлхтөн Эндрью болон Лана Ваховскийн хийсэн дэлхийн шилдэг кинонуудын нэг Матриц кино шиг орчинд амьдарч байгаа гэж ойлгож болох юм байна.
Энэ талаар НАСА-гийн пуужингийн хөдөлгүүрийн лабораторийн Хувьслын тооцоолол ба Автомат дизайны төвийн захирал Рич Терриль дэлгэрэнгүй тайлбар хийжээ. "НАСА-д ашигладаг суперкомпьютеруудын хурд улам бүр нэмэгдсээр хүний тархины хурдаас хоёр дахин илүү даван гарсан. Хэрэв Мүүрийн хуулийг ашиглан энгийн тооцоолол хийх юм бол тэдгээр супер компьютерууд нь хүний амьдралын 80 жилийг ердөө ганцхан сарын дотор тооцоолон гаргана хэмээн ярьжээ. Тэр тусмаа хүний бодол санааг хүртэл тооцоолж чаддаг юм. Энэ нь юу вэ гэхээр, тухайн компьютер дотор бүхэл бүтэн хүний ертөнц үүсч байгаа хэрэг юм" гэжээ.
Хүн төрөлхтөн юу хүснэ түүнийгээ хүсч, юу харна түүнийгээ харж байгаа нь матрицийн орчинд буюу компьютерийн програмчлалын дагуу явж байна гэсэн үг хэмээн ноён Р.Терриль тайлбарласан байгаа юм. Хэрэв бид үнэхээр симуляцид амьдарч байгаа бол сайн хайвал хаа нэгтэйгээс биднийг бүтээсэн эх сурвалж нь гарч ирж таарна гэж гүн ухаанч Ник Бостром онолдсон байна. Тэрхүү эх сурвалжийг олж чадвал хорвоо ертөнцийн бүхий л учир тайлагдаж, тэр бүү хэл хүн төрөлхтөний хүрч чадахгүй байгаа алс холын сансар огторгуй ч алга дээр тавьсан мэт илхэн харагдах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ