Оросын шигшээ багийг ирэх олимпийн наадамд оруулахгүй байж мэднэ

Оросын шигшээ багийг Рио-де-Жанейрогийн зуны олимпийн наадамд оролцуулахгүй байж болохыг Олон улсын олимпийн хорооны (ОУОХ) тэргүүн Томас Бах үгүйсгэсэнгүй.Түүний ийнхүү хэлснийг германы “Frankfurter Allgemeine Zeitung” сонинд дурджээ.

Хэрвээ “допингийн асуудал” нотлогдвол, ингэж болох юмгэж тэр тодруулан тайлбарласан байна.

ОУОХ тус тус тамирчин төдийгүй, түүний ойр хавийн бүх хүнд хариуцлага тооцдог гэдэгт эргэлзэх ёсгүй. Олимпийн наадамд насан туршид нь оролцуулахгүй байж, үндэсний холбоодыг хасах хүртэл чамгүй мөнгөн торгууль ногдуулах арга хэмжээ авч болно. Бүх Оросын хөнгөн атлетикийн холбооны талаар ийм арга хэмжээ аваад байгаа” гэж Бахын хэлснийг хэвлэлд иш татжээ.

Сочигийн олимпийн наадамд түрүүлсэн оросын тамирчдыг сэргээш хэрэглэсэн гэж буруутгасан юм.

Тавдугаар сарын 16-нд “The Times” сэтгүүл Олон улсын хөнгөн атлетикийн холбооны зөвлөлийн гурван гишүүний хэлснийг иш татахдаа, хэрвээ Бүх Оросын хөнгөн атлетикийн холбоо өөрийн эрхийг сэргээхгүй бол, оросын хөнгөн атлетикийн тамирчид2016 оны олимпийн наадамд оролцохгүй байж мэднэ гэж бичсэн юм.

Дөрөвдүгээр сарын 14-нд Оросын ерөнхийлөгч Владимир Путин Оросын шигшээ багийг олимпийн наадамд бэлтгэхийг Оросын хөнгөн атлетикийн шигшээ багийн ерөнхий д
асгалжуулагч Юрий Борзаковскийд телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр зөвлөсөн юм.

Хориотой бэлдмэл хэрэглэх явдал олширсоноос болоод 2015 оны арваннэгдүгээр сарын 13-нд Олон улсын хөнгөн атлетикийн холбоо Бүх Оросын хөнгөн атлетикийн холбооны гишүүнчлэлийг тодорхой бус хугацаагаар түр зогсоожээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ