МУГЖ С.Жавхланг дуурайсан найруулагч Д.Галбаяр тэргүүн байр эзэлжээ

Дуучин найзынхаа уран бүтээлд хамгийн ихээр дэмжлэг үзүүлж, ажил амьдралынхаа ихэнх цаг мөчийг хамтдаа өнгөрүүлж буй найруулагч Д.Галбаяр ингэж хувирчээ. МУГЖ, дуучин С.Жавхланг бараг л “шүтэж” явдаг тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан уран бүтээл юуг нь баруун солгойгүй рекламддаг нь үнэн.

Тэгвэл мань эр гавьяат дуучдын хамтарсан “Илгээлтийн эзэд” тоглолтын дараа ийнхүү эрхэм андыгаа дуурайж, сэтгэлийн гүн дэх нууцлаг мөрөөдлөө биелүүлсэн юм байх.МУГЖ, дуучин С.Жавхлангийн өмсөх дуртай цагаан дээл, үслэг малгайгаар гангарсан найруулагч залуу “Андын хувцас хэр зохиж байна. Тээр жил долоон өдөр анх тоглосны дараа хүлээн авалт дээр нь “Жавхланг хэн сайн дууриах вэ” гэж бяцхан тэмцээн зохиоход би түрүүлж билээ” хэмээн хуучны сайхан дурсамжаа дэлгэлээ.

“Go” студийн захирал, найруулагч Д.Галбаяр саяхан гавьяат дуучны “Монголоороо байгаасай” дууны клипийг хийж, үзэгч түмэнд хүргэсэн бөгөөд Л.Гүндалайг хэрэндээ л чичлээд авсан удаатай. “Дууны хулгайч” гэгдээд байгаа Л.Гүндалайг бут цохих хэмжээний клип хийж, соёлтой нь аргагүй “өшөө”-гөө авсан уран бүтээлчид одоо бие биеэ дуурайх завтай суугаа бололтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ