Л.Гүндалай: С.Жавхлан гэж эмэгтэй дуучин уу, би эмэгтэй хүн дуулсан юм байна даа гэж бодсон

“Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай:

-Ард түмнээ хайрлая намыг МАХН шиг нэг хүний нам гэдэг. Ер нь нэг хүний нам байсан ч яадаг юм.Ардын нам нэртэй ардынхаа үгийг сонсдоггүй нам байгаа шүү дээ.Олон хүний нам байгууллаа гээд олигтой юм юу болж байна. Гэдсэндээ хөлөө жийлцээд бодлогоо ч хэрэгжүүлж чадахгүй байгаа биз дээ.

Харин Эрдэнэтийнхнийг чацга царайлаад гэж хэлсэн маань нэг ёсондоо зоригтой бай, зорилгодоо хүр. Амьдралаа өөрчил гэж хэлж байгаа санаа юм шүү дээ.

-Би Монголоороо байгаасай дууг өөрөө сонгож дуулсан. Харин дараа нь Л.Гүндалай зохиогчийн зөвшөөрөлгүй дуулсан гэсэн гомдол зарим хүн гаргасан юм шиг байна лээ. Гэхдээ над шиг тэр дууг олны хүртээл болгосон дуучин байхгүй. Би МонголооМонголоороо байгаасай гэж хүсч байгаа учраас тэр дууг дуулсан юм.Монгол нутаг минь Монголоороо үлдэж байж монгол хүн сайхан амьдарна.Тийм учраас дуугаа дүрсжүүлээд, өөрөө тоглоод, бодож санаж байгаагаа урлагаар дамжуулан олон нийтэд хүргэхийг зорьсон юм.Сайн уран бүтээл муу пи-араас илүү хүчтэй. С.Жавхлан гэдэг хүн дуулсан гэж сонсогдож байна лээ. С.Жавхлан гэж эмэгтэй дуучин уу. Би эмэгтэй хүн дуулсан юм байна даа гэж бодоод л өнгөрсөн дөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ