Ж.Оюунгэрэл, Сү.Батболд, Д.Цогтбаатар нарыг Оффшор данстай гэж мэдээллэв
"Panama Papers"-ээс хятад эзэнтэй хоёр монгол компани оффшор данстайг зарлаад байгаа билээ. Оффшор дансны дэлгэрэнгүй мэдээлэл монголын цагаар өнөө шөнийн 03 цагт олон нийтэд ил болох тов гараад байгаа юм.
Харин МонголHD телевиз Олон Улсын эрэн сурвалжлах сэтгүүлчийн консорциумтай холбоо тогтоож, өнөөдөр олон нийтэд ил болох оффшор данстай манай улсын зарим иргэдийн мэдээллийг 21 цагийн “Оргил цаг” мэдээллийн хөтөлбөртөө мэдээллээ. МонголHD телевизэд Олон Улсын эрэн сурвалжлах сэтгүүлчийн консорциумаас Ерөнхий сайд асан Сү.Батболд, Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар, “Петровис” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Оюунгэрэл нарын монгол улсын гурван иргэн оффшор бvсэд бvртгэлтэй компанид хувьцаа эзэмшдэг гэсэн мэдээлэл ирүүлсэн байна.
Та тус мэдээллийн дэлгэрэнгүйг тус телевизийн “Оргил цаг” мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй. Эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Оффшор данс гэдэг нь Татвараас зайлсхийж, харилцагчийнхаа их хэмжээний мөнгийг хадгалахын тулд банкуудын үзүүлдэг үйлчилгээг оффшор гэдэг. Мөн оффшор бүсэд байршуулж байгаа мөнгөний эх үүсвэрийг тодорхойлохыг шаардахгүйгээр байршуулдаг байна. Зарим эх сурвалжууд үүнийг "эрх мэдэлтнүүд хууль бус санхүүгийн гүйлгээ хийх, бохир мөнгөө нуухын тулд оффшор бүсэд данс нээлгэдэг” гэдэг.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнгөрсөн долоо хоногт манай сайтад өгсөн ярилцлагадаа: “Оффшор бүсэд төрийн өндөр албан тушаалтнууд, тэдний гэр бүлийн хүмүүс мөнгөө байршуулж болохгүй. Татвараас нуугддаг, хулгайн мөнгөө нуудаг энэ бүсэд өндөр албан тушаалтнууд мөнгөө байршуулахгүй байх хуулийн төсөл хүртэл санаачилж байсан. Монгол Улс оффшортой тэмцэх Олон Улсын байгууллагатай нэгдсэн” гэсэн билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ