Австралид 6 кг жинтэй хүүхэд мэндэлжээ
Өнгөрсөн сарын 30-ны бямба гаригт Австралийн Каррамар хотод 6 кг жинтэй хүүхэд мэндэлж, тус улсын хамгийн хүнд жинтэй нярайгаар бүртгэгджээ. Хүүхдийн ээж, 18 настай Бреанна Сайкс сэтгүүлчдэд хэлэхдээ "Эмч нар намайг хэт их жинтэй хүүхэд тээж байна. Хийсвэр хагалгаа хийж, хүүхдээ төрүүлэх шаардлагатай гэсэн. Хэдийгээр хүү минь хэт их жинтэй ч эрүүл саруул төрсөнд маш их баяртай байна" гэжээ. Бяцхан хүү нэлээн махлаг, эрүүл чийрэг, басхүү царайлаг гэнэ. Эмч нарын нэг хэлэхдээ, эрүүл мэндийн салбарт ажилласан 15 жилийн хугацаанд хамгийн том, эрүүл чийрэг хүүхэд мэндэллээ” хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ