Сенсааци 24: Саятан болсон хачирхалтай түүхүүд

Америк мөрөөдлийн орон гэдэг. Юугаараа бусдыг ингэтлээ татдаг юм бол? Учир нь АНУ-д хэн шинэ санаа сэдэж, хэн хөдөлмөрлөнө тэр амжилтанд хүрдэг. Бидний санаанд багтамгүй хачирхалтай санаануудаар саятан болсон сонирхолтой түүхүүдийг уншина уу.

a97180_g119_1-doggles

"Амьдрал богинохон. Тиймээс нууц амрагтай бол". Ийм хачирхалтай уриатай Ashleymadison.com сайтын эзэн ганцхан санаа олоод л богино хугацаанд саятан болжээ. Энэ цахим хуудас нь зөвхөн гэрэлсэн хүмүүст эсвэл гэрлэсэн хүмүүстэй болзохыг хүссэн хүмүүст зориулагдсан юм. Сайтын эзэн Ноел Бидермэн нь шүүгч байсан бөгөөд тогтвортой гэр бүлтэй нэгэн. Харин түүний цахим хуудсаар "Амьдрал бол богинохон. Нууц амрагтай болох хэрэгтэй" гэж үздэг 3,2 сая үйлчлүүлэгч байдаг аж.


a97180_g119_1-doggles

Нохойны ялгадас цэвэрлээд саятан болсон түүх байдаг гэвэл итгэх үү? Pooper-Scooper.com сайтын эзэн Мэттю Осборн нохойны ялгадас цэвэрлээд саятан болно гэж мөн л төсөөлөөгүй явжээ. Тэрбээр 1987 онд анх гэрийн тэжээвэр амьтдын асрагч хийх болжээ. Тэр бүтэн өдөржин ажиллаж, цагт 6 долларын цалин авдаг байсан нь гэр бүлд нь хүрэлцэхээ больсон байна. Тиймээс илүү их мөнгө олох санаа бодож эхэлжээ. Мэттю түүний амьдардаг газраас 15 милийн дотор 100 мянган гэрийн тэжээвэр нохой байдгийг мэдэж авчээ. Тэгээд л дуудлагаар нохдын ялгадас цэвэрлэдэг бохир ажил хийх болж. Гэсэн ч энэ бизнес нь өдөр ирэх тусам тун ашигтай болж ажилчид, ачааны тэрэг авч улам хөлжсөөр байна. Түүний хачирхалтай бизнес одоо 3000 үйлчлүүлэгчтэй, тэр өөрөө саятан болсон.

a97180_g119_1-doggles Ихэнх саятнууд өмнө нь байгаагүй шинэ санаа олж эсвэлд орчин үеийн техникийн хөгжлийг ашигладаг. Тэгвэл Фрасер Бохерти гэгч эмээгийнхээ ачаар баян болжээ. Тэрбээр 14 настай байхдаа эмээгийнхээ хуучин жороор жимсний чанамал хийж эхэлсэн байна. Эхлээд гэртээ ажлаа хийдэг байсан бол бизнес нь өргөжихийн хэрээр 16 настайдаа сургуулиасаа гарч өөрийн гэсэн компаниа байгуулжээ. Жилд 500 мянган жимсний чанамал зардаг бөгөөд Английн жимсний чанамалын зах зээлийн 10 хувийг эзэлсэн байна. Фрасер Бохертиay цэвэр ашиг нь 1-2 сая долларын хооронд эргэлдэх болсон гэнэ.


a97180_g119_1-doggles

Ноход нүдний шилээр яах юм? гэж үү? Тэгвэл нүдний шил нохойнд биш тэдний эздэд хэрэгтэй байдаг юм. Нохойгоо гангалах дуртай америкчуудын сонирхлыг татснаар энэ бизнес эзнээ саятан болгожээ. "СNN" телевиз,"People", "National Geographic" сэтгүүлээр сурталчилгаагаа эхэлсэн энэ бизнес анх нүдний шилээр гарч ирсэн бол одоо нохойнд зориулсан үүргэвч, цамц, малгай, тоглоом гээд олон төрөлтэй болсон.

a97180_g119_1-doggles

Шувууны цээж ясыг пластикаар орлуулж хийгээд л энэ эрхэм саятан болжээ. Талархлын баяр болон бусад баярын өдрүүдэд америкчуудын ширээн дээр заавал байдаг шувууны цээж яс тун эрэлттэй бүтээгдэхүүн аж. Хүмүүс нэгэнт ясыг иддэггүй болохоор пластик байх нь илүү амар санагддаг гэнэ. LuckyBreak компани өдөрт 30 мянган ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд жилд 2,5 сая доллар олдог байна.

a97180_g119_1-doggles

Халдаг дэрийг Ким Лэвини гэдэг эмэгтэй хүүхдээ баярлуулах гэж хийжээ. Тэрбээр дэрэн дотроо бага зэрэг эрдэнэ шиш хийж оёод түүнийг богино долгионы зууханд хийж халуун болгох санаа олжээ. Энэ санаа нь хүүхдүүдэд нь таалагдсан тул эргэн тойрны хүмүүстээ ч дурсгасан байна. Харин удалгүй ийм дэр авч, хүүхдээ шөнө дулаахан нойрсуулах хүсэлтэй эцэг, эхчүүдийн тоо эрс нэмэгджээ. Ким Лэвинийн дэрний тухай сонссон том дэлгүүрүүд ч гэрээ хийхээр дугаарлах болсон аж. Сүүлд хэрхэн жижиг бизнесээ өргөжүүлсэн тухай ном бичээд мөн л багагүй мөнгө олсон байдаг.

a97180_g119_1-doggles

Ажлаас чөлөө авна гэдэг хэцүү даалгавар байдаг. Тэгвэл Excused Absence Network компани ажлаас чөлөө авах албан ёсны хүсэлтийг худалдаалдаг байна. 25 долларын үнэтэй энэ бичгийг мэргэжлийн эмч, эмнэлгийн дүгнэлт дагалддаг гэнэ. Энэ бизнесийг үүсгэн байгуулагч нь анх 300 долларын бичил компьютер авч ажлаа эхэлсэн бол одоо сард 15 мянган үйлчлүүлэгчтэй болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ