Лавровын ”жийнсэн өмд”-ний талаар тайлбар өглөө

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ сарын 14-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр “Чингис хаан” Олон Улсын нисэх буудалд буухдаа цэнхэр жийнсэн өмд өмссөн нь байсан нь олны анхаарлыг ихээхэн татсан билээ.

Түүний энэ үйлдэл Монгол Улсыг үл хүндэтгэснийг харуулж байна. Дипломат ёсонд албан ёсны айлчлал, албан ёсны хүлээн авалтад чөлөөт хувцастай ирэх нь тухайн дипломатч нь үл хүндэтгэж буйгаа илэрхийлж байгаа нь харагддаг гэж сошиал ертөнц хэрэглэгчид хэдэн өдрийн турш бичсэн юм.

Тэгвэл ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас "жийнсэн өмд"-ний талаар тайлбар өгчээ.

ОХУ-ын төлөөлөгчид шөнө онгоцонд хоносон бөгөөд Монголд албан ёсны хэлэлцээ эхлэхээс өмнө зочид буудалд албаны хувцсаа сольж өмсөх төлөвлөгөөтэй байсан хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова хэллээ.

Тэрээр "Шөнийг онгоцонд өнгөрөөсний дараа костюмтой гарч ирнэ гэдэг бол сонин байх байсан. Дипломат ёсонд нөхцөл байдал болгонд ингэж тэгж хувцаслах ёстой гэж заагаагүй. Иймээс ямар нэгэн буруу зүйл хийсэн гэж бодохгүй байна” гэв.

Төлөөлөгчид хэлэлцээний өмнө зочид буудалд албаны хувцсаа сольж өмсөхөө мэдэж байсан. Иймээс Лавровын гадаад байдлыг дипломат талаас нь харах хэрэггүй байх гэж Захарова хэллээ.

Бид хэнд ч үл хүндэтгэсэн байдал үзүүлэхийг хүсээгүй гэдгийг тэрээр онцоллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ