Компьютерийн сүлжээний улсын VI олимпиад болж өнгөрлөө

Компьютерийн сүлжээний улсын VI олимпиад, сүлжээний инженерийн ур чадварын II тэмцээн энэ сарын 16-нд боллоо. Тэмцээнийг Улаанбаатарын Их сургуулийн “Физик электроникийн тэнхим”-ээс санаачлан, Нийслэлийн Мэдээллийн Технологийн газар болон Emposoft ХХК-тай хамтран зохион байгуулсан байна.

Тэмцээнд оролцогчдыг ганцаарчилсан төрөл болон багийн дүнгээр шалгаруулж ганцаарчилсан төрөлд тэргүүн байранд МУИС, ХШУИС-ийн оюутан Н.Мархаажий, дэд байранд МУИС, ХШУИС оюутан Т.Тэлмүүн, 3-р байрандБ.Цолмонбаатар нар тус тусшалгарчээ.

Харин багийн дүнгээр 1-р байрд D.C. ‪#‎NUM(Defendin Champion) МУИС, ХШУИС-ийн баг шалгарсан ба энэ баг нь 3 жил дараалан тэргүүн байр эзэлсэн тул шилжин явах цомоо хадгалж үлдэхээр боллоо.

Мөн инженерийн ур чадварын II тэмцээнд 1-р байрыгUnitel группийн сүлжээний инженерЖ.Алтай, 2-р байрыг Mobicom Корпорацийн сүлжээний инженер Э.Улсболд, тусгай байрыгТопнэт ХХК-ийн сүлжээний инженер Б.Шийрэв, Unitel группийн сүлжээний инженерГ.Мөнхбат нар тус тус байр эзэлэлсэн байна.
Тэмцээнд амжилттай оролцож байр эзэлсэн оролцогчдод Улаанбаатарын Их сургуулийн Физик электроникийн тэнхим, Нийслэлийн мэдээллийн технологийн газар болон Empasoft ХХК-аас тус тус шагнал гардуулав гэж Нийслэлийн Мэдээллийн Технологийн газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ