Манай эмэгтэй жүдочид шигшээд шалгарлаа
Жүдо бөхийн Азийн АШТ-ий багийн барилдаан үргэлжилж байна. Дөнгөж сая манай эмэгтэйчүүдхагас шигшээ барилдаанд БНХАУ-ын багийг 4-1-ээр хожиж, мөнгөн медалийн болзол хангалаа.Манай тамирчдаас 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-д Ц.Цэрэннадмид, -70 кг-д Ц.Наранжаргал, +78 кг-д О.Жавзмаа нар өрсөлдөгчөө ялсан бол 52 кг-д А.Цолмон хожигдлоо. Манай жүдочид өмнөх тойрогт Кыргызстаныг 4:0-ээр ялсан. Аваргын төлөө Японы шигшээ багийнхантай барилдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ