Ш.Төмөрхүү: Шинэ холболтын журмыг мөрдсөнөөр хэрэглэгчдийн нуруун дээрх ачаа багасна

Эрчим хүчний шинэ холболтын журам энэ сарын 15-наас хэрэгжиж эхэлнэ. Энэ талаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн захирал Ш.Төмөрхүүтэй ярилцлаа.

-Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн өнөөгийн байдал, холболтын ачаалал, даацямар байгаа вэ?

-Манай компани өнөөдрийн байдлаар нийслэлийн найман дүүрэг, Төв аймгийн 16 сумыннийт327 мянга шахам хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүч түгээх, хангах үйл ажиллагааг эрхэлж байна. Сүүлийн жилүүдэдулс орны эдийн засгийн нөхцөл байдал, хотжилт, хүн амын өсөлттэй холбоотойгоор цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн тоо огцомөсч байгаа. Зөвхөн 2015 онд гэхэдхэрэглэгчийн тоо 27 мянгаар өссөн. Тэгвэл 2012 онд Хан-Уул дүүрэг 27 мянган хэрэглэгчтэй байсан. Дундаж аймгийн төв дөрвөн мянган хэрэглэгчтэй байдаг. Жилдээ 6-7 аймагУлаанбаатар хотод нэмэгдэж хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах ачаалал манай компанид нэмэгдэж байгаа гэж болно. Энд тоон үзүүлэлтээс гадна нэг хүний дундаж хэрэглээ, айл өрхийн хэрэглээгэхчлэн олон чиглэлдөсч байгаа. Цахилгаан эрчим хүчээр хангах ажлыг хэвийн явуулахын тулд Засгийн газар улсын төсвийн болон орон нутгийн хөрөнгө оруулалтаасихээхэн хөрөнгө оруулалтуудыг хийж байна. Сүүлийн гурван жил хагасын хугацаанд 70 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүний дүнд цахилгаан эрчим хүчний хангамжийн байдал Улаанбаатар хотодэрс сайжирсан. Үүнийг хэрэглэгчид сайн мэдэж байгаа.

-Тухайлбал?

-Хэрэглэгчдээ мэдээ­лэлтэй байлгахүүднээскомпанийн зүгээс хэрэг­лэгчдэдээ зориулсан олон үйлчилгээ, бүтээг­дэхүүнийг бий болгосон. Дуудлагын төв 70047004 утсаар хэрэглэгчдэдхолбогдох бүх мэдээллийгөвч байна. My tog.mn сайтаар хэрэглэгчидцахилгаан эрчим хүчтэй холбоотой болон бусад бүх мэдээллийг онлайнаар авдаг, гэрээгээ хийдэг, төлбөрөө төлдөг үйлчилгээг нэвтрүүлсэн. Энэ систем маань өнөөдөр урамшууллын системтэй болж хөгжөөд явж байна. Хэрэглэгч зөвхөн өөрөө төлбөрөөтөлөөд зогсохгүй, ах дүү, таньдаг хүмүүс, найз нараа энэ системийг хэрэг­лүүлснээр урамшууллын оноо цуглуулж, төрөл бүрийн хөнгөлөлтөд хамрагдах боломжуудыг бидбүрдүүлж байна. Мөн гадуур ажиллах хүчний менежментийн систем гэж бий. Гадуур ажиллах хүчнийхээ зохион байгуулалтыг сайжруулах, хэрэглэгчдэд үйлчлэх, нэг дуудлагыг барагдуулах дундаж хугацааг багасгах зорилготой “Гялс” системийг амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна. Энэ мэтчилэн олон шинэ систем бий. Хамгийн сүүлд цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг онлайнаар хийдэг системийг нэвтрүүлээд ажиллаж байна.Хэрэглэгчtog.mn рүү ороод гэрээгээ онлайнаар хийж болно. Ер нь бол аль болох хэрэглэгчдийг чирэгдэлгүй болгохын төлөө ажиллаж байна.

-Хэрэглэгчдэд хүндрэлтэй тусдаг өөр ямар асуудлуудыгшийдэв?

-Цахилгаан эрчим хүчний хангамжтай хол­боотой хамгийн хүнд­рэлтэй асуудал нь шинэ холболтбайдаг. Шинэ холболт гэж юуг хэлэх вэ гэвэл,цахилгаан эрчим хүчний үүсгүүртхолбогдохшаардлагаа тодорхойлсноос эхлээд өргөдлөө бичиж, тех­никийн нөхцлөө авч, зургаа хийлгэж, бүх материалаа худалдаж аваад угсралтыг мэр­гэжлийн компаниар хийл­­­гэж, комиссын дүг­­нэлтийг хийлгэж, тоо­луурыг нь лацдуулж өөрийнхөө байрлах обьект, гэртээ цахилгаан гэрлээ унтраалга дараад асаах хүртэл үйл явцыг хэлж байгаа юм. Энэүйл явц манай компанийг таатай харагдуулдаггүй тааруухан цэг байсан. Үүнийг бид өөрчилж байгаа. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК сүүлийн гурван жил энэ чиглэлээр ажиллаж, холбогдох хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгуулах, дүрэм журмыг батлуулах, энэ чиглэлээр бодлогоо тодорхойлох зэрэг ажлыг хийж байгаад өнгөрсөн онд Эрчим хүчний зохи­цуулах хороонышинэ холболтын аргачлал бат­лагдаж, Эрчим хүчний хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор шинэ холболтын журмыг шинэчилж, энэ сарын 15-наасмөрдөж эхлэх гэж байна.

-Өмнө нь ямар байв?

-Би сая хэлсэн. Хэрэглэгч өргөдлөө бичиж, шаардлагаа тодорхойлох, зургаа зуруулах, шугам сүлжээний угсралт хийлгэх гэхчлэн найман шат дамжлагыг дамжиж, 79 хоног хөөцөлдөж байж тогтой болдог.Өөрөөр хэлбэл, иргэд хэдий хэмжээний зардал гаргаж, хэчнээн хугацааны дараа тогтой болох нь таашгүй иймнөхцөлд байсан. Тогтой болсны дараа ашиглалтын зардал гардаг, өөрөө тэрийгээ мэдэхгүй, хүн болгон мэргэжлийн биш учраасянз бүрийн хүндрэл гарна. Тэгвэл бид шинэ холболтын журамд шилжсэнээр энэ бүхнээс ангижирч байгаа юм.Бид дэлхийд цахилгаан эрчим хүч, шинэ холболтоор тэргүүлэгч орнуудын туршлагыг судалсан. Түүндээ үндэслэн найман процедурыг гурав болгож, 40 хоногт цахилгаанд холбохаргачлал боловсруулснаа энэ сарын 15-наас мөрдөнө. Өмнө нь байсан эрчим хүчнийхолболтоор Дэлхийн банкнаастөрийн бизнес төслийн хүрээнд 189 оронд судалгаа хийхэдманай улс 134-т орж байсан. Одоо өөрчлөлтхийснээрдэлхийн 189 орноос 40-50 дугаар байрт орох зорилт тавьж байгаа.

-Шинэ холболтын жу­рамд шилжсэнээр хэрэг­лэгчид ямар шаардлагууд тавигдажбайна?

-Энэ өөрчлөлтийг хийснээр хэрэглэгч цахил­гаанд холбогдох нөх­­­цөл, шаардлагаа тодор­­хойлно. Тэгээд хан­гагч байгууллагад хан­дана. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК хэрэглэгчид нэг киловатт буюу нэгж чадлын үнэлгээ гаргасан. Нэгж чадлын үнэлгээгээрөөрийн авах чадлын хэм­­жээг үржүүлээд тог­тоо­сон төлбөрийг төлнө. Энэ төлбөр нэгудаа төлөгдөнө. Төлбөр нь нийтэд ил тод, вэбсайтаар зарлагдсан, гэрээ хийж байгаа газар нь ил тодбайна. Хуучин мөрдөж байсанзарчмаас одоогийн мөрдөж байгаа зардал нь 20 орчим хувьхямд байхаар төлөвлөж байгаа. Гэрээгээ хийгээд40 хоногийн дараахэрэглэгчтогтой болно. Хэрэглэгчийн өмнөөс Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК захиалагч болж мэргэжлийн байгууллагуудаар зураг төсвийг хийлгэнэ, материал тоног төхөө­рөмжийг нь сонгоно, угс­ралтын ажлыг хийлгэнэ. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК өөрөөс хамааралтай таслалт, залгалт, тоолуур тавих, лацдах бүх ажлыгхэрэглэгчийн өмнөөс хийж, бэлэн цахилгааныг гэрт ньхүргэж өгнө гэж ойлгож болно. Энэ бол хэрэглэгчдээ барьж байгаа маш том боломж, цахилгаанд холбох шинэ холболтыг хөнгөвчилж байгааөөрчлөлт юм. Үүнийг хийснээр цахил­гаан төлөвлөлт, зохион байгуулалтыншатандөөрчлөлт гарна.

-Цахилгааны үнийг хямдруулах чиглэлд ямар боломжууд байна?

-Өнөөдөр Улаан­баатар хотод байгаа цахил­гаан түгээх өртөө, түгээх шугамын дэд өртөө, 62 шугамын ихэнх нь нийтийн эзэмшлийн буюу, хувь хүнд байгаа. Тэгэхээр цахилгаанд холбогдохын тулд тэр хүмүүсээс зөвшөөрөл авах хэрэгтэй болж байгаа. Энд зарчмын өөрчлөлт гарна. Мэдээж үүнийг энэ сарын 15-наас эхлээд бүгдийг шийдчихэж чадахгүй. Өөрчлөлт, ши­нэч­лэлийн ажил хийгдэж явж байгаад 3-5 жилийн дараа цахилгаанд холбогдох асуудалилүү хялбар, хурдан болно. Шинэ холболтын сан үүсээд явахаар бид нэгж киловаттынүнийг хямдруу­л­ах боломжтой гэж үзэж байгаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ