О.Дөлгөөн: Хэрвээ жүжигчин болоогүй бол бүлтгэр, бүдүүн хүүхэн байх байлаа
Урлагийнханд босго өндөртэй гэгддэг УДЭТ-т орж ажиллаад удаагүй ч Жульетта, Офелия зэрэг гол дүрүүдийг нь бүтээж буй авъяаслаг, азтай бүсгүй бол жүжигчин О.Дөлгөөн.
Тэрбээр залуу хүн гэсэндээ драмын жүжигт тоглохын зэрэгцээ реклам болон уран сайхны кинонд тоглож эрэлттэй жүжигчдийн тоонд багтдаг.
Тэгвэл О.Дөлгөөн жүжигчин болоогүй бол бүлтгэр, бүдүүн хүүхэн байх байсан тухайгаа саяхны нэгэн ярилцлагадаа дурджээ. Учир нь хоолны дуршил сайтай жүжигчин бүсгүй амархан таргалдаг муу зуршилтай гэнэ.
Тиймээс хүүгээ гаргасныхаа дараа жирэмслэхээсээ өмнө өмсдөг байсан өмд нь шагайнаас нь дээш татагдахгүй байсанд ихэд сэтгэлээр унан уйлж байснаа дурсан ярьжээ.
Саяхан хүртэл О.Дөлгөөн жин нэмж, Жульетагийнхаа хувцсандаа багтахгүйд хүрсэн аж.
Тиймээс жүжигчин бүсгүй жингээ хоолны дэглэмээр барьдаг сурагтай. Хэдийгээр амархан таргалчих гээд байдаг ч эргээд их жинг богино хугацаанд хаяж чаддаг нь түүний онцлог гэнэ шүү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ