Дэлхийн эргэн тойронд ажиллаж, амьдрахад хамгийн тааламжтай 10 орон
Дэлхийн улс орнуудад ажиллаж, амьдрахад хэд хэдэн үзүүлэлтүүдийг авч үздэг. Жишээ нь амь нас аюулгүй байдал, ажлын байрны боломж, цалин болон гадаадад хүүхдүүдээ өсгөх чанар гэх мэт зүйлс маш чухал билээ. Тэгвэл эдгээр зүйлүүдээрээ тэргүүлдэг, ажиллаж амьдрахад хамгийн тааламжтай 10 оронг танилцуулж байна.
1. Австрали
Хүн ам нь бага, амьдралын түвшин харьцангуй өндөр байдаг байна. Мөн Австрали улсын цаг агаар нь нэн таатай гэнэ. Амралт, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх маш олон сонголт байдаг.
2. Эквадор
Эквадорын эдийн засгийн нөхцөл байдал нь маш сайн гэж гадаадын судлаачид үздэг. Тэд гадны хүмүүсийг маш найрсагаар хүлээж авдаг. Хамгийн бэрхшээлтэй зүйл гэвэл хэлний асуудал. Судалгаанаас үзэхэд гадаадын оршин суугчидын гуравны нэггаруй нь испаниар ярьдаг байна.
3. Хонг-Конг
Ажлын байрны боломж их, өндөр цалин, нэг удаагийн орлого нь элбэг байдаг. Нарийвчилсан эрүүл мэндийн тогтолцоо, боловсролын чанар гээд бусад эерэг хүчин зүйлүүд их байдаг юм байна.
4. Люксембург
Люксембургт ажлын байр хангалттай байдаг ба гадаад ажилтнууд Люксембургийн хүн амын ойролцоогоор 40%-ийг бүрдүүлдэг байна. Цаашилбал, аялал жуулчлал, тээврийн дэд бүтэц маш сайн хөгжсөн. Тэр ч байтугай эрүүл мэнд, аюулгүй байдлын хувьдмаш сэтгэл хангалуун байдаг гэнэ.
5. Мексик
Мексик нь дундаас дээгүүр орлоготой оронд тооцогддог ба мөн Мексикт ажилчид 7 хоногт дунджаар 45 цаг ажилладаг бөгөөд маш их үйлдвэржсэн оронд тооцогддог байна. ҮНБ-ийг нь худалдан авах чадварын паритетаар тооцвол Мексикийн эдийн засаг нь дэлхийд 12-т орно.
6. Филиппин
Филиппиний арлуудад хүн ажиллаж, амьдрах нь тэргүүлэх сонголтын нэг юм. Филиппинчүүд маш өөдрөг улсууд байдаг. Амьжиргааны өртөгөөрөө гадныхныг татдаг байна. Филиппин улс нь хүчтэй эдийн засаг, зохистой боловсролын тогтолцоотой.
7. Сингапур
Сингапур нь 1 хүнд оногдох ҮНБ-ээр тооцвол дэлхийн 6 дахь баян орон юм. Мөн гадаад арилжааны нөөцөндөө 171.7353 тэрбум америк доллартай. Чанартай боловсролыг хамгийн хямд зардлаар олох боломжтойгоос гадна ажилаж амьдрах нөхцөл харьцангуй тайван улс. Нийтийн тээвэр нь хямд, маш найдвартай байдаг.
8. Испани
ҮНБ-р тооцвол Испанийн эдийн засаг нь дэлхийд 11-т, Европын холбоонд 5-т орно. Нийт хүн амын ердөө 72% нь л Испаниар ярьдаг. Бусад нь Англи болон Португалиар ярьдаг байна. Үзэж харах зүйлс асар ихтэй, хотоор дүүрэн гайхалтай уран барилгууд, өвөрмөц баяр уламжлалууд, байгалийн өвөрмөц тогтоцууд, гайхалтай хоолны соёлууд зэрэг нь таныг огтхон ч уйдаахгүй аж. Мөн цаг агаар нь танд таалагдах нь мэдээж.
9. Швейцарь
Швейцарь нь их уулархаг байдаг ба амьдрах боломжоороо тэргүүлж байна. Хотын хамгийн хялбар зорчих тээвэр ньгалт тэрэг, трамвай, автобус. Тэр ч байтугай эрүүл мэндийн хувьд үнэхээр тааламжтай юм.
10. АНУ
АНУ нь ажлын байрны хувьд хангалттай. Дэлхийн бараг бүх орноос хүн шилжин суусан олон арьс үндэс, олон хэл соёлтны газар болсон бөгөөд цагаан арьстан зонхилдог. ДНБ-ийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг. Цэрэг, технологи сайн. дэлхийн хамгийн том, технологийн хувьд хөгжсөн хүчирхэг эдийн засагтай орон юм. АНУ-ын компаниуд нь компьютер, анагаах ухаан, сансар судлал, батлан хамгаалах зэрэг салбарын тоног төхөөрөмж боловсруулалтаараа дэлхийд тэргүүлдэг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ