Майкл Жексоны охин хайртынхаа төлөө гэр бүлээсээ татгалзав
Энэ бүх шалтгааны улмаас Пэрис 18 насны төрсөн өдрөө өөрийнхөөрөө тэмдэглэхээр шийджээ. Тэр гэр бүлийнхэн, асран халамжлагчид тэр бүү хэл найз нөхдийн дунд биш харин өөрийн амраг залуутай хоёулхнаа баяраа тэмдэглэв. Түүний дурлалт залууг рокер Майкл Снуди гэдгийг та бүхэн мэдэх байх.
Пэрис "Бүх хүний хувьд тэр попын хаан байсан, харин миний хувьд зүрх сэтгэлийн минь хаан" хэмээжээ. Сонирхуулахад, 18-тай Пэрис одоо эцгийнхээ гэрээслэлийн дагуу өв хөрөнгийнхээ заримыг захиран зарцуулах эрхтэй болжээ. Энэ бол 100 сая орчим доллар. Дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэхэд хангалттай мөнгө.
Нэмж өгүүлэхэд, Пэрис хайрт эцгээ дурсан саяхан шивээс хийлгэсэн билээ. "Миний зүрхний хатан хаан" гэсэн энэ шивээсийг Майкл Жексоны гарын үсгийг дуурайлгасан хийсэн аж. - See more at: http://www.uls.mn/10002471 #sthash.t8Ud4w7j.dpuf.jpg","thumb":"s/n/s/dpuf.jpg"}]
СЭТГЭГДЭЛ БИЧИХ