МАХН-ыг сонгуульд оролцуулахгүйн тулд байрыг нь онилсон уу?

Сонгууль ойртох тусам улс төрийн мэх нарийсах шинжтэй. Хууль, хяналтынбайгууллагыг ашиглан өрсөлдөгчөө барьж хориулах хуучин арга лавширч, зохиомол хэрэг захиалах,аль нэг намыг шүүх, цагдаа дээр санаатай“чөдөрлөх” гэх мэтээр үргэлжлэхээр байгааг улстөрчид эхнээсээ хэлээд эхэллээ. Бүр эрх баригч АН-ын гишүүд Их Хурлын даргаасаа эхлээд ярьж байна. Өнөөдөр Монголын Ногоон нам, Хөдөлмөрийн үндэсний намыг Захиргааны хэргийн шүүх дээр зориудгацаажбайгаагэцгээж байна. Өрсөлдөгчийнхөө овоо харааны байнгын бай нь болж ирсэн МАХН, түүний дарга Н.Энхбаяр ч мөн адил.

Энэ удаа намын байрны асуудлаар нь АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэсэн. МАХН-ынхан “Бид тус байрыг түрээсэлдэг болохоос өмчилдөггүй. Хоёр компанийн хооронд худалдах, худалдан авах гэрээгээр зохицуулагдсан асуудал” гэж хэлдэг. Тэгэхээр хоёр хуулийн этгээдийн хооронд гэрээний дагуу болсон харилцааг яагаад Н.Энхбаяр, түүний намд хамаатуулавгэсэн асуулт гарна. Ингэжхамааруулж яриад байгаа нь улс төртэй холбоотой гэдгийгхэлж буй хүн ч цөөнгүй.Тухайлбал, МАХН-ын дэд дарга, Шадар сайд, Хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатар саяхан болсон намынхаа Бага чуулганы хуралд тавьсан илтгэлдээ “...Улс төрийн өрсөлдөгчөө устгахын төлөө дахиад л АТГ-ын харъяалалд үл хамаарах залилангийн гэх хэрэг дахин хоёржилийн өмнөөс үүсгээд байна.Н.Энхбаяр дарга гарын үсэг огт зураагүй.Энэ намын байрыг Барилга худалдах, худалдан авах тухай гэрээтэй холбогдуулан энэхүү эрүүгийн хэргийг үүсгээд байна:

1. Энэхүү гэрээг Империал Голд ХХК, түүнийг төлөөлж Мечкарев, Эскон ХХК, түүнийг төлөөлж Цэнгэл нар байгуулсан байдаг.

2. Уг гэрээнд зааснаар аливаа маргааныг Монгол Улсын иргэний хууль болон бусад хууль тогтоомжоор шийдвэрлэхээр заасны дагуу иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан.

3. Уг гэрээнд заасан төлбөрийг хийснээр гэрээ дуусгавар болсон. Гэтэлхууль завхруулсан иргэний маргааныг эрүүгийн хэрэг болгож АТГ шалгах нь хэний захиалга вэ” хэмээн хэлсэн.

Тэгвэл хууль, хяналтын бай­гуул­лагуудхаръяаллын бус асуудлаар улстөржиж байгаа нь ч шударга хуульчдын анхаарлын гадна үлд­сэнгүй. Эхнээсээ зарим ньүгээхэлээд эхэлжээ.Монгол Улсын гавьяат хуульч Б.Цэрэнбалтав гуай саяханхуулийн байгуул­ла­гууд улстөржиж, ёс зүйгээсахихгүй байгаадэнэ салбарт олон жил ажил­ласан хүний хувьд эм­зэг­лэж байгаагаа хэлсэн байсан. Тэрээрхэвлэлд өгсөн ярилцлагадааМАХН-ын байрны тухай“...Намын байрны гэх маргаан, хэвлэлээр гар­сан гэрээнийх нь мэдээл­лүүдийг харж байхадиргэд хоо­рондоо байгуулсан гэрээ хэлцэл юм байна лээ. Хоёр талын гэрээ, хэл­цэлтэй зүйлийг тэр гэрээ, хэлцэлдээ юу гэж заасан байна вэ, гэрээ хэл­цэлд маргаан гарвал шүүхийн журмаар шийд­вэрлэнэ гэж заасан бол тэр журмаараа л явах ёстой. Үүнийг мөрдөн бай­цаах байгууллага, хөнд­лөнгийн АТГ шүүрч аваад шалгаад байх нь зүйзохистой асуудал биш л дээ. Тийм учраасгэрээн дээр маргаан гарвал гээд тодорхой заачихсан байгаа. Харин эрүүгийнхуулийн хоёр зүйл заалтааршалгаж байгаа гэдгийг бол сонсч л байна. Юуг нь шалгадаг юм. Гэрээ ньбайна, гэрээн дээрээ төдөн төгрөг гээд заачихсан байхад мөрдөн байцаах байгууллага ямар үндэслэлээр шалгадаг юм. Нөгөөх нь аваагүй, мөнгөө дутуу өгсөн гэвэл тэгээд тэр гэрээнд заасны дагуу шүүхээр л шийдвэрлүүлнэ биз дээ. Энэ дээр эрх мэдэл, албан тушаалаа ашигласан байдаг юм уу, залилсан байдаг юм уу,тийм үйлдэл баймааргүй л харагдаж байгаа юм. Энэ бол би Н.Энхбаярыг өмгөөлж хэлж байгаа үг биш. Хуульчийнхаа хувьд хэлж байгаа үг юм” хэмээн хэлсэнбайна лээ.

МАХН-ын байрныхэвлэлээр цацагдсангэрээний эх, төлбөрийн барим­таас харахад, нэг талаасаж ахуй нэгжхоорондын асуудал, ху­дал­дах, худалдан авахгэрээндээзаасны дагуу шийдүүлэх асуудал, гуравдугаарт иргэний хэрэг гэдэг нь харагдаж буй. Хоёр тал наймаа хийсэн бол гэрээ хийж, төлбөрөө барагдуулснаар асуудал дуусгавар болсон гэсэн үг. Бас нэг зүйл нь тэнд Н.Энхбаяр гэсэн гарын үсэг алга. Харин эрүүгийн бус иргэний маргаан, дээр нь харъяаллын бусасуудлыг АТГ шалгаж байгаа. Авсан, өгсөн хуулийн этгээ­дүүд тодорхой байхад түрээслэгч нам, тэрхүү намын даргыгзаавал ч үгүй хамаатуулах гэжАТГ арай хэтэрхий хичээж байх шиг. Гэхдээ шалгадаг, хянадаг байгууллагууд асуудалд үнэхээр үнэн зөв хандаж,шударга ажилладаг бол энэ бүхнийг шүүгээд гаргаад ирнэ гэж зарим нь итгэжхүлээжбайж ч болох.Харин тэр нь сонгууль өнгөрсний дараа биш байгаасай гэх нь ч байна. МАХН-ыг сонгуульд оролцуулахгүйн тулд байрыг нь онилсон байж мэдэх энэ хэрэг хаа хүрч, яаж дуусах бол...

СЭТГЭГДЭЛ БИЧИХ