Нарагийн шинэ имиж буюу нялх улс төрч төрх
БГД-ээс энэ удаагийн сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор зарласан дуучин СТА Нара буюу М.Нарантуяаг дэмжигсэд өдөр бүр нэмэгдсээр байгаа. Түүний шулуун шударга зан төдийгүй сул задгай хувцаслалт олон нийтэд, ялангуяа эрчүүдэд илүү таалагддаг нь нууц биш. Гэхдээ зарим нь түүнийг хит дуугүй, авьяасгүй гэх мэтээр шүүмжлэх нь бий.
Ямартай ч дуучин бүсгүй ирээдүйн карьераа хөөхөөр сэтгэл шулуудаад байгаа. Тиймээс ч энгэр задгай хувцаслалттай тэрээр имиж төрхөө өөрчилжээ. Нарагийн шинэ төрх олны таашаалд ихэд нийцэж байгаа бололтой. Тэрээр талархлын үгсээ тэдэнд харамгүй түгээж сууна.
М.Ирмүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ