Н.Алтанхуяг мэдэгдлээрээ “наймаалцсан” уу?

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягөчигдөр улс төрийн хүрээнийхнийг алмайруулсан мэдэгдэл хийж, чингэхдээ Ерөнхийлөгчийг шүүмжлээд зогсохгүй З.Энхболд, Х.Баттулга нарыг “чимхээд” авсан юм.

Ерөнхий сайдын суудлаа өгснөөсөө хойш сул гишүүн хийж, ажилдаа ч тэр бүр ирэхээ байсан эрхэм гишүүн ийнхүү гэнэт “том” мэдэгдэл хийсэн нь тохиолдлын болон сэтгэл хөөрлөөр хийсэн зүйл биш. Намын дарга, Ерөнхий сайд хийж явсан тэрбээр ямар ч байсан том тохиролцоонд дээр л ингэж дуугарах ихээхэн зальтай нөхөр гэж зарим хүн дүгнэж байна.

Улс төрийн хүрээнийхний хардаж байгаагаар Н.Алтанхуяг энэ удаагийн сонгуульд жагсаалтын дахин толгойлох гэж З.Энхболдтой наймаа хийсэн байж болзошгүй гэнэ. Өмнөх сонгууль тэрбээр намын жагсаалтын нэгдүгээрт нэрээ бичүүлсэн. Энэ удаад нэрээ жагсаалтадбичүүлэхийн тулд З.Энхболд, Х.Баттулга нартай наймаа хийсэн ньүнэн бол намынхан нь түүнийг хүлээн зөвшөөрөх болов уу даа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ